Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрдэнэс Тавантолгой өнөөдрийг хүртэл ногдол ашигт олгох мөнгөө төвлөрүүлээгүй байгаа"

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Эрдэнэс Тавантолгой компанийн хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг 2020 оны тавдугаар сарын 1-нээс олгох талаар мэдээлж байсан ч одоо болтол олгоогүй байгаа бөгөөд бид энэ талаар тодруулан хүргэж байсан.

Тэгвэл 1,072 хувьцааны ногдол ашигт олгох мөнгөө тус компани өнөөдрийг хүртэл төвлөрүүлээгүй байгаа талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ хэллээ.

Тэрбээр "1,072 хувьцааны ногдолд ашгийг олгох ёстой гэдэг байр суурийг Сангийн яам баримталж байгаа. Гэвч "Эрдэнэс Тавантолгой" компани өнөөдрийг хүртэл ногдол ашигт олгох мөнгөө төвлөрүүлээгүй байгаа. Ногдол ашгийг олго гэдэг шаардлагыг дөрөвдүгээр сараас хойш тавьсан. Харамсалтай нь мөнгөө бүгдийг нь төвлөрүүлээгүй байгаа. Бүрэн төвлөрүүлж байж өгөх учиртай. Энэ бол Сангийн яамтай хамаагүй. Сангийн яам төсвийн мөнгийг л удирддаг. Харин 1,072 хувьцааны ногдол ашиг бол компани олсон ашгаасаа хувьцаа эзэмшигчдэдээ хүртээж байгаа хэрэг" гэлээ. 

Видео:

https://www.facebook.com/iKonNews/videos/921811524961698/