Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

1,072 хувьцааны ногдол ашгийг хэзээ олгох нь тодорхойгүй хэвээр байна

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

"Эрдэнэс Тавантолгой" ХК-аас хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хуваарилахаар болсноо 2020 оны хоёрдугаар сарын 17-нд зарлаж байв.

Ингэхдээ Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан тавдугаар сарын 1-нээс иргэдэд ногдол ашиг олгох ажлыг зохион байгуулна гэж байсан ч одоог хүртэл хэрэгжээгүй байна.

Энэ талаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс тодруулахад "Иргэдэд хувьцааны ногдол ашиг олгох бэлтгэл ажлыг бүрэн хангасан. "Эрдэнэс Тавантолгой" компаниас ногдол ашигт хуваарилах мөнгөө дутуу шилжүүлсэн байгаа. Хэрэв мөнгө бүрэн шилжигдэж, Засгийн газрын шийдвэр гарвал ногдол ашгийг шилжүүлнэ. Хувьцааны ногдол ашгийг хэзээ шилжүүлэх нь одоогоор тодорхойгүй байна" гэх хариултыг өглөө.

2020 оны тавдугаар сарын 20-ны өдрийн байдлаар 1,072 хувьцааны дансаа нээлгэж, баталгаажуулсан нэг сая орчим иргэний ногдол ашгийн мөнгө болох 60 тэрбум төгрөгийг  “Эрдэнэс тавантолгой” ХХК Төрийн сангийн данс руу шилжүүлсэн байв.

Үүнээс хойш ногдол ашгийн мөнгө нэмж шилжүүлсэн эсэх болон үлдэгдлийг хэзээ бүрэн шилжүүлж гүйцээхийг 1,072 хувьцааны мэдээллийн төвөөс лавлахад "Энэ тухай мэдээлэл одоогоор байхгүй" гэлээ. 

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2020 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн хурлаараа нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн. 

Иргэдийн хувьцааны тоо ширхэг, ногдол ашгийн хэмжээг та доорх хүснэгтээс харна уу. /Монгол Улсад мөрдөгдөж буй татварын хуулийн дагуу 10 хувийн татвар авч, иргэдийн гар дээр очих нэгж хувьцаа нь 81 төгрөг болох юм/

№ 

Хувьцааны тоо

ширхэг

Нэгж хувьцааны  ногдол ашиг

Ногдол

ашиг

Шалтгаан

1

222

90₮

19,980₮

2011-2012 онд сургалтын төлбөр хэлбэрээр 491,960 төгрөгийн хишиг хувь хүртэж, “Сайн хувьцаа” арга хэмжээнд хамрагдан Засгийн газарт хувьцаагаа худалдаж 300,426 төгрөг авсан иргэд

2

329

90₮

29,610₮

2011-2012 онд сургалтын төлбөр хэлбэрээр 491.960 төгрөгийн хишиг хувь хүртэж, “Сайн хувьцаа” хөтөлбөрөөр 200,595 төгрег авсан иргэд

3

419 .

90₮

37,710₮

2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 8,040 төгрөг, 2010-2011онд сургалтын төлбөр хэлбэрээр 500,000 төгрөгийн хишиг хувь хүртэж, “Сайн хувьцаа” арга хэмжээнд хамрагдан Засгийн газарт хувьцаагаа худалдаж 100,764 төгрөг авсан иргэд

4

436

90₮

39,240₮

2011-2012 онд сургалтын төлбөр хэлбэрээр 491,960 төгрөгийн хишиг хувь хүртэж, “Сайн хувьцаа” арга хэмжээнд хамрагдан Засгийн газарт хувьцаагаа худалдаж 100,764 төгрөг авсан иргэд

5

527 ,

90₮

47,430₮

2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 8,040 төгрөг, 2010-2011 онд сургалтын төлбөр хэлбэрээр 500,000 төгрөгийн хишиг хувь хүртсэн иргэд

6 '

536

90₮

48,240₮

2010-2011 онд сургалтын төлбөр хэлбэрээр 500,000 төгрөгийн хишиг хувь хүртсэн иргэд

7

544

90₮

48,960₮

2011-2012 онд сургалтын төлбөр хэлбэрээр 491,960 төгрөгийн хишиг хувь хүртсэн иргэд

8

741

90₮

66,690₮

2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 8,040 төгрөгийн хишиг хувь хүртсэн, “Сайн хувьцаа” арга хэмжээнд хамрагдан Засгийн газарт хувьцаагаа худалдаж 300,426 төгрөг авсан иргэд

9

750

90₮

67,500₮

“Сайн хувьцаа” арга хэмжээнд хамрагдан Засгийн газарт хувыдаагаа худалдаж 300,426 төгрөг авсан иргэд

10

848

90₮

76,320₮

2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 8,040 төгрөгийн хишиг хувь хүртсэн, “Сайн хувьцаа” арга хэмжээнд хамрагдан Засгийн газарт хувьцаагаа худалдаж 200.595 төгрөг авсан иргэд

11

857

90₮

77,130₮

“Сайн хувьцаа” арга хэмжээнд хамрагдан Засгийн газарт хувьцаагаа худалдаж 200,595 төгрөг авсан иргэд

12

955

90₮

85,950₮

2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 8,040 төгрөгийн хишиг хувь хүртсэн, “Сайн хувьцаа” арга хэмжээнд хамрагдан Засгийн газарт хувьцаагаа худалдаж 100,764 төгрөг авсан иргэд

13

964

90₮

86,760₮

“Сайн хувьцаа” арга хэмжээнд хамрагдан Засгийн газарт хувьцаагаа худалдаж 100,764 төгрөг авсан иргэд

14

1,063

90₮

 

95,670₮

2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 8,040 төгрөгийн хувь хишиг хүртсэн иргэд

15

1,072

90₮

96,480₮

Хувьцаа нь бүтэн байгаа иргэд