Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Амбулаторийн үзлэгийн 2.1 хувийг томуу төст өвчин эзэлж байна

Г.Номин, iKon.mn
2020 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Амбулаторийн нийт үзлэгийн 4-өөс дээш хувийг томуу, томуу төст өвчний үзлэг эзэлж эхэлбэл томуугийн улирал эхэллээ гэж үздэг. Тэгвэл энэ долоо хоног буюу халдвар судлалын 30 дугаар долоо хоногийн байдлаар нийт амбулаторийн үзлэгийн 2.1 хувийг томуу төст өвчин эзэлж байна.

Тийм учраас эмнэлгийн байгууллагууд болон ард иргэд томуугийн улиралд бэлэн байдлаа хангах шаардлагатай болж байгааг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Үргэлжлүүлэн тэрбээр "Томуу, Томуу төст өвчний үзлэг өмнөх долоо хоногоос 0.5 хувиар багасаж, сүүлийн гурван жилийн дундаж үзүүлэлтээс бага зэрэг өссөн үзүүлэлттэй байгаа.

Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдээс санамсаргүй түүврийн аргаар болон томуугийн тохиолдлын тодорхойлолтод тохирсон, амьсгалын замын цочмог үрэвсэл/хатгаа/-тэй өвчтөнүүдээс авсан 40 гаруй сорьцод өнөөдрийн байдлаар томуугийн вирус илрээгүй байна.

Харин амьсгалын замын цочмог хүнд халдвар үүсгэдэг реновирус 2.5 хувьд нь илэрсэн.

Томуугийн тандалтын тогтолцоогоор томуугийн 21 төрлийн вирус, цочмог халдвар үүсгэгч вирусүүд болон COVID-19 халдварыг илрүүлэх шинжилгээг тандалтын зорилгоор хийгээд явж байгаа" гэв.

Томуугийн тандалтын тогтолцоогоор долоо хоногт дунджаар 40-50 сорьж цуглуулж шинжилдэг бөгөөд нийт шинжилж байгаа сорьцын 80 орчим хувь нь нийслэл хотоос цуглуулсан сорьцууд байдаг. Өөрөөр хэлбэл, нийслэл хотод хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн дунд амьсгалын замын халдварууд байгаа аж.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/988066301623484/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.