Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Санжмятав Ерөнхийлөгчид хөдөө аж ахуйн асуудлаар зөвлөнө

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Ерөнхийлөгчийн Хөдөө аж ахуйн асуудал хариуцсан орон тооны зөвлөхөөр УИХ, Засгийн газрын гишүүн асан Я.Санжмятав ажиллахаар болсон байна. 

Я.Санжмятав нь мал зүйч мэргэжилтэй, УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга, Хөдөлмөрийн сайд, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга зэрэг албыг хашиж байсан. 

Мөн тэрбээр УИХ-ын 2020 оны сонгуульд Ардчилсан Намын сонгуулийн штабын ерөнхий менежерээр ажилласан билээ.

Ингэснээр Ерөнхийлөгч  Л.Болд, С.Ламбаа, Я.Санжмятав гэсэн орон тооны гурван шинэ зөвлөхтэй болов.