Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Хүртээмжтэй санхүү" сэтгүүлийн 20 дахь дугаар хэвлэгдэн гарлаа

ikon.mn
2020 оны 8 сарын 4
Санхүүгийн Зохицуулах Хороо
 

Санхүүгийн зохицуулах хорооноос сар бүр эрхлэн гаргадаг “Хүртээмжтэй санхүү” сэтгүүлийн энэ удаагийн дугаарыг та бүхэнд хүргэж байна.

Сэтгүүлийн зорилго нь санхүүгийн салбар, тэр дундаа банкнаас бусад санхүүгийн салбарт хэрэгжүүлж буй зохицуулалтын бодлого, хяналт шалгалт, санхүүгийн боловсрол болон салбаруудын өнөөгийн байдал, статистик үзүүлэлтүүд, олон нийтийн санхүүгийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, санхүүгийн чиглэлээр хийгдсэн судалгаа, шинжилгээний талаарх дотоодын төдийгүй томоохон хөрөнгийн зах зээлүүдийн индексийн мэдээ, олон улсад өрнөж буй санхүүгийн зах зээлийн үйл явдал болон технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээ, зохицуулалтын хөгжлийн хандлага (финтек ба регтек) зэрэг олон улсын мэдээ мэдээллийг цаг хугацаанд нь хүргэхийг эрхэмлэдэг.

Бодлогын шийдвэр гаргагч, эдийн засагч, санхүүч нар, санхүүгийн зах зээлд оролцогчид, санхүүгийн зах зээлийн талаар сонирхогч, олон нийтэд зориулан гаргадаг сэтгүүлийн энэ удаагийн дугаараар Монгол улс саарал жагсаалтаас гарах нөхцөлийг бүрдүүлсэн тухай, санхүүгийн зах зээлийн бодлого, зохицуулалтын орчинд гарсан өөрчлөлтүүд, гадаад валютын арилжаа эрхлэгч ББСБ-ууд төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системд холбогдох боломж үүссэн тухай ярилцлага, хөрөнгө оруулалтын робот зөвлөхийн өнөөгийн хандлага, байгаль орчин, нийгэм болон компанийн засаглалын ил тод, нээлттэй байдлыг сайжруулахад Олон улсын санхүүгийн корпораци, Нэгдсэн үндэсний байгууллага хамтран ажиллаж байгаа, санхүүгийн боловсролын чиглэлээр хийгдсэн ажлууд болон олон улсын болоод дотоодын зах зээлийн мэдээ, мэдээллийг бэлтгэлээ.

“Хүртээмжтэй санхүү” сэтгүүлийн 20 дахь болон бусад дугааруудтай ЭНД дарж танилцана уу.