Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Хэргийн газрын үзлэгээр 46 настай эмэгтэй гадны нөлөөтэй нас барсан болохыг тогтоосон"

А.Намуун, iKon.mn
2020 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

14:03 2020/08/04

Хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл өгчээ.

Тэрбээр "Наймдугаар сарын 3-ны өдрийн 21:48 цагт БЗД-ийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны байранд гал гарч, цонхоор хүн унаж нас барлаа гэсэн дуудлага ирсэн. Гал гарсан айлд 46 настай эмэгтэй нас барсан, 23 настай эрэгтэй өндрөөс унаж нас барсан байдалтай хэрэг бүртгэгдэн, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

Хэргийн газрын үзлэгээр дотор байсан 46 настай эмэгтэйг гадны нөлөөтэй нас барсан болохыг тогтоосон. Гэхдээ хэрэг эцэслэн шалгагдаж дуусаагүй байгаа. Шалгалтын ажил эхэлж байна. Хэргийн шалтгаан нөхцөлийг тогтооно. Тиймээс янз бүрийн худал ташаа мэдээлэл тараахгүй байхыг хүсэж байна. Анхан шатны үзлэгээр илэрсэн нөхцөл байдал мөрдөн шалгах ажлын явцад хэрхэн өөрчлөгдөхийг мэдэх боломжгүй. Шалгаж дууссаны дараа шаардлагатай гэж үзвэл прокурорын зөвшөөрөлтэйгөөр мэдээлэл өгнө.

Энэ хоёр хүн нэг гэр бүлийн гишүүд байсан. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийг та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй" гэв.

09:17 2020/08/04

Орон сууцны 6 давхарт гал гарч хоёр иргэн амиа алджээ

Орон сууцны 6 давхарт гал гарч, нэг иргэн цонхоор үсрэн амиа алдсан, мөн нэг иргэн тухайн байранд нас барсан хэрэг гарчээ.

Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны “Саруул” хотхоны ... дугаар байрны 6 дугаар давхарт иргэн Н-ийн байр шатаж байна гэсэн дуудлагыг наймдугаар 3-ны өдрийн 21:49 цагт хүлээн авжээ.  Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 4 км зам туулан 21:56 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан байна.

Галын үеэр иргэн Б /22 настай, эрэгтэй/ 6 дугаар давхрын цонхоор үсэрч нас барсан, мөн иргэн Н /46 настай, эмэгтэй толгойноос нь цус гарсан, хөл толгойг нь скочоор хүлсэн/ нас барсан байсан тул цогцсыг гаргаж Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ