Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Цэцэрлэгт шинээр элсэх хүүхдүүдийг наймдугаар сарын 17-21-нд уламжлалт аргаар бүртгэнэ

Т.Саран, iKon.mn
2020 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Цэцэрлэгийн 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтийг цахимаар зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэсэн талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга мэдээлсэн.

Бүртгэлийг уламжлалт аргаар зохион байгуулах бөгөөд хоёр настнуудыг элсүүлэхгүй. Харин цэцэрлэгт шинээр элсэн орж байгаа 3-5 насныхныг наймдугаар сарын 17-21-ний өдрүүдэд бүртгэх бол өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүдийн баталгаажуулах бүртгэлийг наймдугаар сарын 24-28-нд зохион байгуулахаар тогтжээ.

Элсэлт болон баталгаажуулах бүртгэлийг хамран сургах тойргийн дагуу харьяалагдах цэцэрлэг дээр нь ажлын цагаар зохион байгуулах юм байна.