Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Цэцэрлэгийн бүртгэлийг цахимаар зохион байгуулахгүй. Тодорхой мэдээллийг өнөөдөр 11:00 цагт өгнө"

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нээс эхлүүлэх шийдвэрийг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар эцэслэн гаргасан. 

Халдвар хамгааллын дэглэмийг баримтлах, эрсдлийг бууруулах зорилгоор анги дүүргэлтийг 20-оос хэтрүүлэхгүй байхаар тогтоож, хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулахгүй байхаар шийдвэрлэсэн юм.

Харин 3-4 настнуудын 60 хувийг, таван настнуудыг 100 хувь хамруулахаар болсон. Хэдийгээр цэцэрлэгийн бүртгэлийг өнөөдрөөс эхлэн цахимаар зохион байгуулахаар төлөвлөсөн ч үүнд өөрчлөлт оруулжээ. 

Цэцэрлэгийн бүртгэлийг хэрхэн зохион байгуулах талаар нийслэлийн Боловсролын газраас тодруулахад "Бүртгэлийг tsetserleg.ulaanbaatar.mn хаягаар цахимаар хийхгүй. Хэрхэн зохион байгуулах талаар өнөөдөр 11:00 цагт хэвлэлийн хурал хийж, тодорхой мэдээллийг өгнө" гэлээ.