Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Сайншанд-Хамарын хийд чиглэлд тээврийн хэрэгслүүд түр замаар зорчиж эхлэв

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: ЗТХЯ

Долдугаар сарын 27-ны өдөр Сайншандаас Хамарын хийд чиглэлийн авто зам борооны усанд эвдэрсэн талаар бид мэдээлж байсан.

Тэгвэл Сайншанд-Хамарын хийд чиглэлд “Дорноговь-АЗЗА” ТӨХК 5.2 километр түр зам барьж, наймдугаар сарын 2-ны өдрөөс тээврийн хэрэгслийг түр замаар зорчуулж эхэлжээ.

Гэрэл зургийн эх сурвалж: ЗТХЯ

Дээрх чиглэлд зорчигчид авто зам дагуух тэмдэг, тэмдэглэгээг анхаарч замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган зорчихыг Зам, тээврийн хөгжлийн яамнаас анхаарууллаа.