2020/08/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,847.99₮
B30
УЛААНБААТАР
26°
|
11°
B30
УЛААНБААТАР
22°
|
13°
B30
УЛААНБААТАР
20°
|
12°
19:00
S32
19°
20:00
S31
17°
21:00
S31
15°
22:00
S29
14°
23:00
S29
12°
00:00
S29
11°
01:00
S29
11°
02:00
S29
10°
03:00
S29
10°
04:00
S29
05:00
S29
06:00
S30
10°

Энэтхэгийн ядуусын хороололд “сүргийн дархлаа” тогтсон байж болзошгүйг судалгааны дүн харуулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг

Энэтхэг улсын томоохон ядуусын хорооллуудын 10 оршин суугч тутмын зургаад нь коронавирусийн эсрэг биет үүссэн болохыг саяхан хийсэн судалгааны дүн харуулжээ.

Энэ нь дэлхий дахинд мэдэгдэж байгаа хамгийн том “сүргийн дархлаа” тогтсон хүн амын бүлэг байж болзошгүйг судлаачид онцолсон байна.

Мумбай хотын захын гурван том хорооллын оршин суугч 6,936 хүнээс шинжилгээ авахад ийм үр дүн гарчээ.

“Мумбайн ядуусын хорооллуудад сүргийн дархлаа тогтсон байж болзошгүй байна. Хэрвээ Мумбай хотын иргэд аюулгүй газарт амьдрахыг хүсвэл ядуусын хорооллыг зорих нь зөв болжээ” гэж Энэтхэгийн Эпидемиологийн Үндэсний Хүрээлэнгийн шинжлэх ухааны зөвлөх хорооны захирал Жаяапракаш Мулил ярьжээ.

Мумбай хотын Дахисар, Чембур, Матунга хорооллын оршин суугчдаас түүвэрлэн шинжилгээ авахад 57 орчим хувийнх нь цусанд коронавирусийн эсрэг биет үүссэннийг тогтоосон байна. Харьцуулбал дөрөвдүгээр сард Нью Йорк хотод ийм судалгаа хийхэд 21.1 хувь, тавдугаар сард Стокгольм хотод хийхэд 14 хувьд нь эсрэг биет илэрч байжээ.

Цар тахлын үед Швед улс сүргийн дархлаа тогтоох стратеги баримталсан ч хөл хорио тогтоосон хөрш орнуудаасаа илүү олон хүний амь золиосолж, шүүмжлүүлж байв.

Харин олон хүн шавааралдаж амьдардаг, ихэнх оршин суугч нь нас залуу Мумбайн ядуусын хороололд сүргийн дархлаа амжилттай тогтсон нь анхаарал татаж байна. Нийт Энэтхэг даяар коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж байгаа ч ядуусын томоохон хорооллуудад эсрэгээрээ буурч байгаа юм.

Тус улсын хамгийн том ядуусын хороолол Дхаравид нэг сая орчим хүн амьдардаг. Нэг километр хавтгай дөрвөлжин талбайд 277,136 хүн ноогдох нягтралтай. 10 хүрэхгүй метр квадрат талбайд найман хүн амьдрах нь ердийн үзэгдэл байдаг. Нэг жорлонг дунджаар 80 хүн хуваалцдаг байна.

Гэсэн хэдий ч энэ хороололд сүүлийн сар орчим хугацаанд шинэ халдварын тоо огцом буурчээ. Үүний нэг шалтгаан нь “сүргийн дархлаа” байж болзошгүй гэж судлаачид дүгнэж байгаа юм.

Дхаравид анхны халдварын тохиолдол дөрөвдүгээр сард илэрч, тэр цагаас хойш 253 хүн Covid-19 өвчнөөр нас баржээ.

Халдварт өвчин судлаачид тухайн хүн амын 60 хувь халдвар авсны дараа сүргийн дархлаа тогтдог гэж үздэг байна.

Харьцуулбал Мумбай хотын орон сууцнуудын хороололд буюу халдвараас сэргийлэх боломжтой нөхцөлд амьдардаг хүн амын 16 хувьд эсрэг биет үүссэн байгааг сүүлийн судалгаагаар тогтоожээ.

 

Эх сурвалж: Bloomberg

 

x