Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халах тул наршихаас сэргийлэхийг зөвлөлөө

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, өдөртөө ихэнх нутгаар хална.

Ялангуяа говийн бүс нутгаар +37 градус хүрч халах тул наршихаас сэргийлэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас зөвлөлөө.

Долдугаар сарын 24-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ

Энэ сарын 22-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд нутгийн зарим газраар, 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Мөн 25-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим бороо газраар орох төлөвтэй байна.

Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар халж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 32-37 градус хүрэх бол бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.

Долдугаар сарын 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.  

Наршихаас сэргийлэх арга
  • Даралт ихтэй, нас өндөр, хүүхэд багачууд, бие тааруухан, ядаргаа ихэссэн, зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг хүмүүс гэрээс гарахыг аль болох зайлсхийх
  • Нарны малгай өмсөх, нарны хамгаалалтай шүхэр хэрэглэх
  • Шингэн ус сайн уух
  • Хурц нартай үед наранд удаан хугацаагаар явахгүй байх
Наршилтын шинж тэмдэг
  • Бие суларч тамир тэнхээ алдах
  • Толгой эргэж, өвдөх
  • Биеийн халуун нэмэгдэх
  • Цээж багтран амьсгаа цухалдах
  • Царайны өнгө цонхийж цайх,
  • Бөөлжис хүрч, дотор муухайрах
  • Хөлс гарах нь багасах /ихсэх/
  • Нүүр чинэрэн улайж, цээж багтран амьсгаа цухалдах
Наршсан үед  ямар арга хэмжээ авах вэ
  • Сэрүүхэн нам тайван газарт шилжүүлэн амруулах, /Сүүдэрт, сэрүүн өрөөнд гэх мэт /
  • Бүлээн шингэн уулгах /чихэртэй ус, цэвэр ус /
  • Хүйтэн жин тавих
  • Арьсны нимгэн хэсэгт хүйтэн жин тавих /мөстэй уут тавих юм уу спиртээр биеийг нь арчих/
  • Массажилж, иллэг хийж, цусны эргэлт нь зогсохоос сэргийлэх хэрэгтэй.