Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

Нүхэн жорлонд унасан гурван настай хүүхдийг эсэн мэнд гаргаж авжээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Нүхэн жорлонд унасан гурван настай хүүхдийг эсэн мэнд гаргаж авсан тухай ОБЕГ-аас мэдээллээ.

Тодруулбал, өчигдөр буюу долдугаар сарын 19-нд Дорнод аймгийн Хэрлэн сумын дугаар багийн 1 дүгээр гудамжинд иргэн Г-ын хашаанд нүхэн жорлонд хүүхэд унасан тухай дуудлагыг 20:35 цагт хүлээн авжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид таван км зам туулан 20:42 цагт очиж гурван настай, эмэгтэй хүүхэд гурван метрийн гүнтэй нүхэн жорлонд унасан байсныг эсэн мэнд гаргаж авсан байна.

Эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, болзошгүй эрсдлээс хамгаалахыг Онцгой байдлын байгууллагаас зөвлөж байна. 

Өнгөрсөн сард гэхэд нэг нас, 7 сартай хүүхэд нүхэнд жорлонд унаж амиа алдсан харамсалтай явдал болсон юм.