Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан тээврийн цагдаагийн 15 алба хаагчийн ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлэв

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Цагдаагийн байгууллагаас түүхт ойн баярын өдрөө тохиолдуулан “Бид мартахгүй” өдөрлөг арга хэмжээг жил бүр зохион явуулдаг уламжлалтай билээ.

Энэхүү өдөрлөг арга хэмжээний хүрээнд төр, ард түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ариун үүргээ биелүүлж яваад алтан амиа алдсан алба хаагчдынхаа гэгээн үйлсийг дурсаж, ар гэрийнхэнд нь хүндэтгэл үзүүлдэг.

Энэ жилийн тухайд улс орны хэмжээнд үүсээд байгаа нөхцөл байдал, хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах эрхэм үүргээ нэр төртэй биелүүлэхийн төлөө өөрийн алтан амиа зориулсан 15 алба хаагчийн ар гэрийнхэнд гэрт нь тухайн үеийн ажиллаж байсан замын цагдаагийн нэгжийн дарга нар болон шинэ залуу алба хаагчдын төлөөлөл өчигдөр хүрэлцэн очиж хүндэтгэл үзүүлж, дурсамж гардуулсан юм.

 

Эх сурвалж: ТЦА