Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Мэри Трампын бичсэн АНУ-ын ерөнхийлөгчийн тухай ном эхний өдрөө бараг нэг сая хувь зарагджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын төрсөн ахын охин Мэри Трампын бичсэн “Too Much and Never Enough: How My Family Created the World’s Most Dangerous Man” нэртэй ном худалдаанд гарсан эхний өдрөө 950,000 хувь зарагдсаныг уг номыг хэвлэсэн Simon & Schuster компани өчигдөр мэдээлжээ.

Энэ нь тус компанийн хувьд түүхэн дээд амжилт нь юм байна. Трампын эцгийн гэр бүлийн түүх, дурсамжууд, энэ нь АНУ-ын ирээдүйн ерөнхийлөгчийн сэтгэл зүй, хүмүүжил төлөвшихөд хэрхэн нөлөөлснийг уг номонд өгүүлсэн юм.

Номыг зохиогч Мэри Трамп нь өөрөө сэтгэл судлалын докторын зэрэгтэй хүн. Тэрбээр АНУ-ын ерөнхийлөгчийг манай гарагийн хамгийн аюултай хүн гэж номондоо тодорхойлжээ.

Simon & Schuster компаниас гаргасан номнуудын өмнөх дээд амжилтыг мөн Дональд Трампын тухай ном эзэмшиж байв.

2018 оны есдүгээр сард хэвлэгдсэн Боб Вүүдвардын “Fear: Trump in the White House” ном эхний өдрөө 750,000 хувь борлогдож байжээ.

Шинэ номны борлуулалтын дээд амжилтыг 2007 онд гарсан Харри Поттер цувралын долоо дахь буюу сүүлчийн бүтээл “Harry Potter and the Deathly Hallows” эзэмшдэг бөгөөд эхний өдрөө 8.3 сая хувь зарагдаж байжээ.

 

Эх сурвалж: AFP