Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Янжмаа: БНСУ-д сүмд залбирал үйлдэхээр очих бүх хүнийг QR кодоор бүртгэхээр болжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Дэлхийн хэмжээнд COVID-19 халдварын тохиолдол 12 сая гаруйд хүрч, 454 мянган хүн эндээд байгаа тухай ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэв.

Тэрбээр улс, орнуудад цар тахлын нөхцөл байдал ямар байгаа талаар тоон мэдээллийг танилцуулсан юм.

Латин Америкийн Чили, Перу зэрэг улсад халдвар эрчимтэй нэмэгдсээр байна.

АНУ

Долдугаар сарын 8-ны өдөр АНУ-д 50,300 гаруй тохиолдол, 932 нас баралт шинээр бүртгэгдлээ.

Тус улсад нийт халдвар авсан хүний тоо 2,982,000 гаруй болж, 131,000 гаруй хүн эндсэн талаар АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс мэдээлжээ.

Харин Жон Хопкинсын их сургуулийн тооцооллоор тус улсад бүртгэгдсэн халдварын тоо аль хэдийн гурван саяыг давсан гэсэн байна.

АНУ-д зургаадугаар сарын 10-ны өдөр батлагдсан тохиолдол 2 саяд хүрч байсан бол ердөө сарын хугацаанд дахин нэг саяар нэмэгдлээ.

Тус улсын Техас, Аризона зэрэг мужид халдвар улам өссөөр байгаа юм.

Бразил

Лхагва гарагт Бразил улсад 44,500 гаруй тохиолдол шинээр бүртгэгдэж, 1,223 хүн нас барлаа.

Ингэснээр Бразил улсын хэмжээнд бүртгэгдсэн халдвар өссөн дүнгээр 1,713,000 гаруй болж, 68 мянга орчим хүн эндээд байна.

Халдвар авсан хүмүүсээс 1 сая гаруй нь эдгэрсэн бол 624 мянган хүн идэвхтэй халдвартай байгаа гэж Бразилын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

БНЭУ

Зүүн Өмнөд Азийн бүсийн Энэтхэг улсад өчигдөр 22,700 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдварын тоо 742,400 гаруй боллоо.

ОХУ

Европын бүсийн ОХУ-д өчигдөр 6,562 тохиолдол нэмж бүртгэгдэв.

Ингээд ОХУ-д бүртгэгдсэн нийт халдварын тоо 700,000-ыг даваад байна.

Казахстан

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Казахстан улсад 1,376 тохиолдол шинээр нэмэгдэж, нийт халдварын тоо 51,000ы-г давлаа.

Өчигдөр тус улсад нас баралт шинээр нэмэгдээгүй байгаа юм.

Филиппин

Номхон далайн баруун бүсийн Филиппин улсад өчигдөр 2,539 шинэ тохиолдол бүртгэгдсэн.

Энэ нь халдвар анх дэгдсэнээс хойш тус улсад нэг өдрийн дотор бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт юм.

Филиппин улсад бүртгэгдсэн халдварын тохиолдол өссөн дүнгээр 50,000 гаруйд хүрлээ. Нийт тохиолдлын 1/5 нь ердөө тавхан өдрийн дотор илэрчээ.

Үүнээс болж Филиппин улс хөл хориогоо дахин чангатгах талаар яригдаж байна.

БНСУ

Өчигдөр Солонгос улсад шинэ тохиолдлын тоо бага зэрэг буурч, 43 бүртгэгдлээ.

Шинэ тохиолдлуудын 28 нь дотоодын халдвар бол үлдсэн нь гаднаас зөөвөрлөгджээ.

Мөн өдөр тус улсад нас баралтын тохиолдол хоёроор нэмэгдлээ.

Солонгос улсад сүмийн үйл ажиллагаатай холбоотой халдварын тохиолдол буурахгүй байгаа учир Баасан гарагаас эхлэн бүх сүмд залбирал үйлдэхээс бусад үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглохоор шийдвэрлэжээ.

Түүнчлэн сүмд очиж байгаа бүх иргэнийг QR кодоор бүртгэхээр болсон байна.

Япон

Лхагва гарагт Япон улсад 207 шинэ тохиолдол бүртгэгдлээ.

Шинэ тохиолдлуудын 75 нь Токио хотод бүртгэгджээ.

Австрали

Австралийн холбооны улсад сүүлийн 24 цагийн дотор шинээр 147 тохиолдол бүртгэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудаас Виктория мужид 134 бүртгэгджээ.

БНХАУ

БНХАУ-ын эх газарт өчигдөр шинээр халдвар илрээгүй. Харин есөн тохиолдол гаднаас зөөвөрлөгдсөн гэж тус улсын Эрүүл мэндийн үндэсний хорооноос мэдээллээ.

Зургаадугаар сарын 11-ний өдрөөс хойш 335 тохиолдлоос өчигдөр 32 нь эдгэрч, эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн тохиолдол 60 болсон байна.

Хонг Конг

БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс болон Хонг Конгт өчигдөр 24 тохиолдол шинээр бүртгэгдсэн.

Шинэ тохиолдлуудын 19 нь хүн амын дундах халдвар бол 5 нь гаднаас зөөвөрлөгджээ.

Хонг Конгт нийт 1,724 тохиолдол бүртгэгдсэн байгаагаас долоон хүн эндээд байгаа юм.

Видео:

https://www.facebook.com/iKonNews/videos/278253280268804

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.