Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-аас 200 гаруй иргэнээ татан авах ажиллагаа үргэлжилж байна

А.Намуун, iKon.mn
2020 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авах ажиллагааг энэ сарын 5-6-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор зохион байгуулж байна.

Нийт 200 гаруй иргэн эх орондоо ирэх юм. Үүнтэй холбогдуулан мэргэжлийн байгууллагын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж зорчигчдын биеийн халууныг нэг бүрчлэн хэмжин, эрүүл мэндийн мэдүүлгийн хуудсаар асуумж авч, тээврийн хэрэгсэл, гар тээшинд халдваргүйжүүлэлт хийн ажиллаж байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар