Хот байгуулалт, хөгжлийн газраас Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдын Хурлын 2013 оны 7/29, 12/43, 2014 оны 19/23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах байршлуудад төсөл хэрэгжүүлэх тухай битүүмжилсэн төсөл ирүүлэх сонгох шалгаруулалтанд урьж байна.
№ | Багц | Байршил |
---|---|---|
1 | ГХ_СХД 01 | Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Цэргийн хотхоны “А” хэсэгчилсэн талбай, нийт 28.2 га |
2 | ГХ_ЧД 01 | Чингэлтэй дүүргийн 8, 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Дэнжийн 1000 орчмын "В" хэсэгчилсэн талбай, нийт 50.4 га |
3 | ГХ_ЧД 02 | Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Дэнжийн 1000 орчмын "Г" хэсэгчилсэн талбай, нийт 15.2 га |
4 | ГХ_ЧД 03 | Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт МҮОНРТ орчим, нийт 11.4 га |
5 | ГХ_Б3Д 04 | Баянзүрх дүүргийн 12 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "Д" хэсэгчилсэн талбай, нийт 31.2 га |
6 | ГХ_Б3Д 05 | Баянзүрх дүүргийн 12 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "Е" хэсэгчилсэн талбай, нийт 23.3 га |
7 | ГХ_Б3Д 08 | Баянзүрх дүүргийн 13 дүгээр хорооны нутаг дэвсгэрт XIV хорооллын “Ж” хэсэгчилсэн талбай, нийт 15.1 га |
Нэг. Төсөл хэрэгжүүлэхийг сонирхож буй этгээд нь шалгаруулалтад оролцож, урилгад заагдсан төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг авах хүсэлтээ бичгээр ирүүлэх ба эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр 300,000 (гурван зуун мянган) төгрөгийн төлбөрийн баримтын эх хувийг хавсаргасан байна.
Төлбөрийн данс: Нийслэлийн төрийн сан банк: УБ, ХБХГазар 100200051054 тоот дансанд компанийн нэр, төслийн баримт бичгийн нэр, багцын дугаар, дансыг тодорхой бичнэ.
Хоёр. Урилгын дагуу төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг худалдан авч танилцсан этгээд төсөл хэрэгжүүлэх саналаа зааврын дагуу битүүмжилсэн байдлаар эх хувь, хуулбар хувь, цахим хувийг бэлтгэн 2020 оны наймдугаар сарын 10-ны өдрийн 15:00-16:00 цагийн хооронд Хот байгуулалт, хөгжлийн газрын Хот дахин хөгжүүлэх хэлтэст /“Хангарди ордон” 13 давхар 1308 тоотод/ хүлээлгэн өгнө.
Тус өдрийн 16:20 цагт сонирхогчдод оролцогчдын мэдээллийг нээлттэй зарлана.
Оролцогчийн санал гаргагч нь сонгон шалгаруулалтын баримт бичигт тусгагдсан болон дор дурдсан нийтлэг материалуудыг бүрдүүлсэн байна.
Үүнд:
ТӨСЛИЙН ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ:
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Ц.Жигжиджавын гудамж - 7/1, Нийслэлийн Засаг захиргааны II байр, “Хангарди ордон” 13 давхар 1308 тоот,
Утас: 11-315319 /ажлын цагаар/,
Вэб сайт: www.uda.ub.gov.mn
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс