Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: COVID-19-ийн халдвартай өвчтөнд хий юм харах, юмнаас айж цочих шинж тэмдэг илэрч байгааг тогтоожээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл COVID-19 халдвар авсан хүнд хий юм харах, юмнаас айж, цочих шинж тэмдэг илэрч байгаа тухай хэллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/275362060341606/

Тэрбээр “БНХАУ-ын судлаачид коронавируст халдвар хүний мэдрэлийн тогтолцоог гэмтээдэг гэж үзэж байна.

Ялангуяа сүүлийн үед уг өвчнөөр өвдсөн хүмүүс хий юм харах, юмнаас айж цочих зэрэг шинж тэмдэг илэрч байгааг судлаачид тогтоожээ” гэсэн юм.

"Коронавирус тархины судасны системд нөлөөлж байна"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Энэ талаар ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн хэлэхдээ “БНХАУ-ын эрдэмтэд COVID-19 халдвар болон тархины судасны өвчний хамаарлыг судалж, системт тойм хэвлэн гаргасан.

Судалгаагаар, тархи судасны өвчтэй коронавирусийн халдвар авсан хүний нас барах магадлал дөрөв дахин илүү болохыг тогтоосон байна.

Мөн коронавирусийн халдвар амьсгалын замын системээс төв мэдрэлийн систем рүү, цаашлаад тархины судасны системд нөлөөлж байгааг нотолжээ” хэмээн хэлэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.