Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр БНСУ-аас хоёр удаагийн тусгай үүргийн нислэгээр 445 иргэн эх орондоо ирнэ

ikon.mn
2020 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр МИАТ компанийн тусгай үүргийн онгоцоор БНСУ-аас 445 хүн ирнэ.

Эхний онгоц 13:50 цагт Буянт-Ухаад газардах хуваарьтай.

  • Жирэмсэн болон асран хамгаалагчтай 73
  • эрүүл мэндийн шалтгаантай 41
  • хөгжлийн бэрхшээлтэй 13
  • өндөр настан, асран хамгаалагчтай 5
  • бага насны хүүхэдтэй гэр бүл 10
  • хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 27. Нийт 189.

Хоёр дахь онгоц 20:00 цагт буух хуваарьтай.

  • Эрүүл мэндийн шалтгаантай 58
  • хөгжлийн бэрхшээлтэй 61
  • өндөр настан 11
  • жирэмсэн 11
  • БНСУ-ын Цагаачлалын албанд саатуулагдаад байгаа 62
  • хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 53. Нийт 256.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Амар, Сүнжин гранд зочид буудал болон Баянхангай амралт, сувилалд тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.