Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Тусгаарлах байруудад муу байгаа зүйлс бий. Асуудал болгоныг шийдэх гээд ажиллаж байна"

Т.Саран, iKon.mn
2020 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шуурхай штабаас ээлжит мэдээллээ өнөөдр хийх үеэр хурандаа Б.Ууганбаяр, ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг нар сэтгүүлчдийн асуултад хариуулсныг хүргэж байна. 

-Олон удаа өргөдөл хүсэлт өгөөд нислэгт багтахгүй байгааг гадаадад байгаа монголчууд хэлж байна. 

Л.Мөнхтүшиг: -Олон өргөдөл өгсөн тохиолдол байгаа. Нэг и-мэйлээ 20-30 удаа явуулж байгаа ч тохиолдол бий. Тэр хүн үнэхээр нутаг буцах хүсэлтэй байгааг үүнээс бид ойлгож байгаа. 

Нислэгээр явах жагсаалтад багтсан эсэхээ мэдэхгүй байна, өргөдөлд 30 хоногийн дотор хариу өгөхгүй байна гээд Өргөдөл, гомдлын тухай хуулийг ярьдаг. Гэвч өнөөдөр онцгой цаг үед бид ажиллаж байна, ЭСЯ-ын хүн хүчний хүрэлцээ болохгүй, бодит хүндрэлүүд байна. Тухайлбал, энэ сард Сөүлээс л гэхэд 750 иргэнээ татаж авна. Тэр хүн бүрт ЭСЯ-ны ажилтнууд утсаар мэдээлэл өгнө. Хамрагдаж чадаагүй хүмүүст үлдсэн хүмүүст тэр дор нь мэдээлэхэд үнэхээр хүндрэлтэй байна. Бид байгаа нөхцөлдөө тултал нь ажиллаж байгаа. 

Б.Ууганбаяр: -ОБЕГ-ын үүдэнд өргөдөл ирж байгаа. Бид шууд хүлээн аваад цохолт хийж байгаа. 50-60 хавтастай өргөдөл ирээд байна. Бүгдийг нь бид бүргээд программд оруулсан. 

Улсын Онцгой комиссын хурлаар иргэдийг татан авахад тавьж буй таван гол шалгуураас гадна хоёр, гуравдугаар сараас хойш өргөдлөө өгөөд ирж чадахгүй байгаа иргэдээ авчрахад анхаарах чиглэл өгсөн. 

Шуурхай штаб олон хүнтэй уулзаж, газар дээр нь асуудлыг шийдэж байгаа. Нэг зүйлийг анхааруулж хэлье. Гуравдагч хүнээр дамжуулж битгий өргөдөл өгөөрэй. 

-Тусгаарлах байр бохир, хоол муутай байна гэсэн гомдол ихээр ирж байна.

Б.Ууганбаяр: -Тусгаарлах байрны дэг журам, нөхцөл байдлын талаар бид бодит үнэнийг нэг удаа мэдээлнэ гэж бодож байгаа. Тоо баримт, нэр устай нь, гарч байгаа зөрчилтэй нь мэдээлнэ гэдгээ албан ёсоор хэлье.  

"Тоёоко Инн" зочид буудлын хоолны чанар муу байна гэсэн асуудал ирсэн. Тэр дагуу бид уулзаж, мэргэжлийн хяналтын байгууллагаар шалгуулсан. Одоо байдал сайжирсан. Муу байгаа зүйлс байгаа ч бид асуудал болгоныг шийдэх гээд ажиллаж байгаа.