ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

Олонхын нэр дэвшүүлсэн Ерөнхий сайдыг томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д оруулна

ikon.mn
2020 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын анхдугаар чуулган өнөөдөр хуралдах гэж байна.

Анхдугаар чуулгантай холбоотой Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шинэ Засгийн газар бүрдэх үйл явц, шинэ Засгийн газар бүрдтэл бүрэн эрхтэй байх засаглалын хэлбэрүүдийг танилцуулж байна. 

Нэг. ЕРӨНХИЙЛӨГЧ ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮДИЙГ ТОМИЛОХОД ОРОЛЦОХ ЭРХГҮЙ

Ерөнхий сайдыг томилохдоо Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу "Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхын суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхыг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхыг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна".

Ерөнхий сайдыг УИХ-аас сонгосны дараа Ерөнхий сайд ямар ямар яамтай байх, хэдэн сайдтай байх талаарх саналаа хууль хэлбэрээр танилцуулна. Ингэхдээ Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу "Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ".

Засгийн газар ямар ямар яамтай, хэдэн сайдтай байх талаарх хуулийг УИХ-аас баталсны дараа Ерөнхий сайд хэн хэнийг Засгийн газрын гишүүнээр томилохоо өөрөө шийднэ.

Ингэхдээ Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу "Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө" гэжээ. 

Хоёр. УИХ-ЫН АНХДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДТАЛ ЕРӨНХИЙЛӨГЧ ЦОРЫН ГАНЦ ЗАСАГЛАЛ БИШ

УИХ шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөтөл хүчинтэй ажиллаж байгаа. Энэ тухай Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 2-т  "Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх нь Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно" гэж бий.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, түүний Засгийн газар дараагийн Ерөнхий сайдыг сонгогдох хүртэл бүрэн эрхээ хэрэгжүүлсэн хэвээр байгаа. Энэ тухай Үндсэн хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар "Засгийн газрын бүрэн эрх Улсын Их Хурлаас Ерөнхий сайдыг томилсноор эхэлж, шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болно" гэж байдаг билээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ТЭНЭГЛЭЛ
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [64.119.22.109] 2020/7/1
Попор Даваасүрэн Тэрбиш засагт арай оруулхгүй байгаа биз дээ
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.201] 2020/7/1
Хүк мундаг гэхдээ даваасүрэн мэтиин төрөөс хулгай хиигчидииг зайлуулах хэрэгтэй
1 | 0 Хариулах
ха иргэн [150.129.141.48] 2020/7/1
толгойнууд учираа олчихнодог.. дунд шатны идээ бээрийг цэвэрлэхгүй бол шивэртэй оймснууд мөнгөөр дүүрлээ.. баталгаа нь ..! 5500 ланд 200!!!570
1 | 0 Хариулах
залуус минь [202.21.120.66] 2020/6/30
залуус минь жаахан юм уншмаар байна ядаж үндсэн хуулиа ганц удаа сөхөөд уншаач засгийн тэргүүн ямар хүн болно гэсэн байна
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.96] 2020/6/30
Яахлаараа бүх л юмыг ерөнхийлөгчтэй зөвшилцөх болгосон юм бол? Тухайн үед олонхи болсон намаас дэвшүүлээд байсан ерөнхий сайдыг Багабанди мөн ч олон буцаасан даа. Тэггсээр байгаад юу боллоо?
3 | 0 Хариулах
Zochin [202.21.96.212] 2020/6/30
Ene Coronagaas bolj zarim bolumjuud garch irj baina gej bodoh heregtei. Busad iumnuudaa hurdan hiij duusgah heregtei. Ter zam, tomor zamuud 1mm tavigdsan baih heregtei.
1 | 0 Хариулах
haha [182.160.35.149] 2020/6/30
хүрэлсүх уих-ын дарга, ерөнхий сайд хоёрын алийг нь сонгодог юм билээ бодож суугаа
2 | 0 Хариулах
Zochin [202.21.96.212] 2020/6/30
Ter Khurelsukhiig tavij iumaa hiij duusgah heregtei. Ter 400km zamiin heden cm-ni tavigdsan baina. Mon busad iumnuud.
4 | 1 Хариулах
Эхлэл [103.136.254.8] 2020/6/30
Эхэлсэн ажлыг нь дуусгамаар байна. ахиж өөр хүн гарч ирэн самрахвы.
7 | 7 Хариулах