• 6 сарын 15, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Бодлогын хүүг ЕС хэвээр хадгалахаар болов

Т.Саран, iKon.mn
2020 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголбанкнаас мэдээлэл хийж байна.

Видео:

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр ээлжит хурлаа хийж, бодлогын хүүг хэвээр хадгалах, банкны эх үүсвэрийн долларжилтыг бууруулах арга хэмжээний тухай шийдвэр гаргаснаа төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулж байна. 

  1. Мөнгөний бодлогын хороо ээлжит хурлаараа эдийн засаг, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв болон гадаад дотоод орчны тодорхой бус байдлыг харгалзан үзэж бодлогын хүүг хэвээр хадгалах
  2. Банкны системийн тогтвортой байдлыг хадгалах үүднээс банкны эх үүсвэрийн долларжилтыг бууруулах, төгрөгийн харьцангуй өгөөжийг хадгалах зорилгоор өндөр хүүтэй гадаад валютын хадгаламж болон хүү төлж буй гадаад валютын харилцахын эзлэх хувиар банканд олгох төгрөгийн заавал байлгах нөөцийн урамшууллыг бууруулан тооцох 

шийдвэрийг тус тус гаргасан байна. 

График. Бодлогын хүү

Түүнчлэн тэрбээр

"Монголбанкнаас эдийн засгийг дэмжих санхүүжилтийн болон бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.

Жилийн инфляц 2020 оны тавдугаар сард улсын хэмжээнд 3.3 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 3.5 хувьтай гарсан. 

Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийг даган дотоодын шатахууны үнэ буурсны зэрэгцээ эдийн засгийн өсөлт саарч, эрэлтийн шалтгаантай инфляц өсөхөөргүй, мөн нийлүүлэлтийн шалтгаантай үнийн хэлбэлзэл өсөхөөргүй тохиолдолд инфляц зорилтот түвшнээс бага байхаар хүлээгдэж байна.

Цар тахалтай холбоотой өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээс хойш хэрэгжүүлсэн төсөв, санхүү, мөнгөний бодлогын багц арга хэмжээ нь эдийн засгийн идэвхжилд эерэг нөлөө үзүүлж байна. Гэхдээ гадаад эрэлт болон эрдэс бүтээгдэхүүний үнэ буурч, COVID-19 вирусийн тархалтаас сэргийлэх хязгаарлалтын арга хэмжээ үргэлжилж, дотоод эрэлт эхний хагас жид агшлаа.

Энэ онд эдийн засгийн өсөлт саарч, инфляц нам түвшинд хадгалагдах хүлээллттэй байгаа ч дотоод, гадаад эдийн засгийн тогтвортой байдлыг хангах шаардлага нь мөнгөний бодлогын төлөвийг цаашид зөөлрүүлэх боломжийг хязгаарлаж байна. 

Гадаад худалдааны маргаан үргэлжлэх, гадаад эрэлт, эрдэс бүтээгдэхүүний үнэ буурах зэрэг нь тодорхой бус байдлыг нэмэгдүүлсээр байна" гэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.179.26.155] 2020/6/26
бодлогын хүү нь 9 байхад яаж зээлийн хүү 1 болхов. МАН-ы хулгайчидаа
3 | 0 Хариулах
xaxaxa [66.181.168.8] 2020/6/26
наад 9 чинь жилээр, 1 гэдэг чинь сараар
0 | 0 Хариулах
Зочин [192.82.72.175] 2020/6/26
manai erunhii saidiin bolovsrol tuunii ergen toirnii humuusiin bolovsrol yag yamarhuu yum be dee gadnii ulsuudiin erunhiilugch erunhii said nariig harj baihad mash undur bolovsroltoi dor hayaj 4 heleer yaridag geopolitik tsumiin zevsgiin tuhai mash urgun medlegtei baih yum hurelsuhed tiim hemjeenii bolovsrol baigaa yu.
2 | 0 Хариулах
иргэн [202.9.46.179] 2020/6/26
Zuv gej bodoj bna. Bodlogiin huug het doosh oruulah yum bol tugrugiin hadgalamjiin huug buuruulah ersdeltei. Herev tugrugiin hadgalamjiin huu buurah yum bol humuus dollariin hadgalamj ruu shiljih magadlaliig usgunu. Ulmaar humuusiin dollariin erelt usch, hansh ni ulam undur boloh bh.
6 | 0 Хариулах
Зочин [202.21.108.41] 2020/6/26
Бүхэл Төв банк байж live нь дандаа тасалдаж байх юм. Сүлжээгээ сайжруулдаа. Осоржамаагаас доор байна ш дээ.
10 | 0 Хариулах
Зочин [202.9.46.64] 2020/6/26
Осоржамаа ч ардаа том санхүүжүүлэгчтэй байхаа.
0 | 0 Хариулах
Зочин [112.188.30.54] 2020/6/26
Сонгуулийн өмнө буулгаж буулгаж явж байснаа одоо зогсож гэнэ төв банк нь улстөрчдийн гарт бхаар энэ улс яах юм
3 | 0 Хариулах