Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Хамгийн өндөр хүлээлттэй байсан 26-40 насныхны ирц 44%-тай байна

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Сонгуулийн санал хураалтын ирцийг 17:00 цагийн байдлаар СЕХ-ноос танилцуулаад байна. 

Энэ удаагийн сонгуулийн санал хураалтад насны ангиллаар хамгийн өндөр хувийг буюу 31.5 хувийг 23-34 насны залуус эзэлж байгаа. Гэвч 17:00 цагийн ирцийн мэдээллээр 26-40 насныхны ирц 44%-тай байгаа бол 56 дээш насныхны ирц хамгийн өндөр байна. 

Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн 56-аас дээш насны иргэдийн 67 хувь нь саналаа өгчээ. 41-55 насныхны ирц мөн 59% буюу өндөр байна.

Сонгуулийн санал хураалт дуусахад хоёр цаг ч хүрэхгүй хугацаа үлдээд байна. Тиймээс иргэд, ялангуяа залуус та бүхэн сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриалж байна. 

 

Ирцийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж харна уу.