Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Баруун аймгуудын хилийн нэвтрэх цэгээр орж ирж буй ачаа тээврийн жолооч нарт шинжилгээ хийж эхэлсэн"

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Эрүүл Мэндийн Яам /Гэрэл зургийг MPA.mn/

COVID-19-ийн халдварыг илрүүлэх шинжилгээг улсын хэмжээнд зургаан лабораторид хийж байна. 

Тодруулбал, ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул, Ховд, Дорнод аймгийн салбар лаборатори, ЗӨСҮТ-ийн лабораторид шинжилгээ авч байгаа юм. 

Түүнчлэн энэ долоо хоногийн Даваа гарагаас эхлэн ЗӨСҮТ-ийн лаборатори Замын-Үүд боомтоор орж ирж буй жолооч нараас шинжилгээ авч ажиллаж эхэлжээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Ард иргэдийн дунд тандалтын зорилгоор цуглуулж буй сорьцын тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Одоогоор долоо хоногт 90 сорьцод шинжилгээ хийж байгаа бөгөөд нийт авсан сорьцоос коронавирус илрээгүй.

Дархан-Уул аймагт ачаа тээврийн жолоочоос коронавирус илэрснээс хойш буюу дөрөвдүгээр сарын 24-нөөс хойш 1,500 гаруй жолоочид тандалт судалгаа, шинжилгээ хийхэд 13 жолоочоос илэрсэн. Үүний 10 нь гадаадын иргэн. Халдвар авсан батлагдсан ачаа тээврийн жолооч нараа хоёр монгол жолооч эдгэрсэн" гэлээ. 

"Ханги-Мандал, Замын-Үүд боомтод өнөөдрийн байдлаар 624 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийгээд байна"

Мөн Өмнөговь аймагт түргэвчилсэн тестээр коронавирус илрүүлэх шинжилгээ хийж эхэлсэн бөгөөд одоогоор 200 гаруй хүнд шинжилгээ хийхэд COVID-19 илрээгүй байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Дорноговь аймгийн Ханги-Мандал боомт, Замын-Үүд боомтод өнөөдрийн байдлаар 624 хүнд PCR шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Замын-Үүд суманд ажиллаж буй Зоонозын өвчин судлалын баг өдөрт 170-180 хүнд шинжилгээ хийж, хариу гаргаж байна.

Энэ долоо хоногт Ховдын лаборатори ажиллагаагаа идэвхжүүлж, баруун аймгуудын хилийн нэвтрэх цэгээр орж ирж буй ачаа тээврийн жолооч нарт өчигдрөөс шинжилгээ хийж эхэлсэн" хэмээн мэдээллээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.