Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баасандорж: Улсын хэмжээнд сонгуулийн ирц 12:00 цагийн байдлаар 25.13 хувьтай байна

ikon.mn
2020 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэгт үргэлжилж байна. Санал хураалт орой 22:00 цагт дуусна.

Санал хураалтын 12:00 цагийн байдлаарх ирцийн мэдээллийг УБЕГ-ын дарга Б.Баасандорж танилцуулж байна.

Сонгуулийн Ерөнхий Хорооны танхимаас ШУУД дамжуулан хүргэж байна /2020.06.24. 12:25 цаг/

https://www.facebook.com/iKonNews/videos/220353922271354/

УБЕГ-ын дарга Б.Баасандорж "УИХ-ын сонгуулийн ирцийг 12:00 цагийн байдлаар танилцуулъя. Санал хураалт өнөөдөр 07:00 цагт эхэлсэн. 22:00 цагт өндөрлөнө.

Улсын хэмжээнд 29 тойрог бүхий 2,070 хэсгийн хорооноос ирцийн мэдээг авч, нэгтгэн танилцуулж байна. Ирцийн мэдээг 12:00-12:50 цагт хэсгийн хороодоос авах журамтай байсан. Цаг агаарын байдлаас шалтгаалан ирцийн мэдээ авах явц удааширсанд хүлцэл өчье" гэв.

Улсын хэмжээнд 12:00 цагийн байдлаар сонгуулийн ирц 25.13 хувьтай байгааг тэрбээр танилцууллаа.

  • Аймгийн хэмжээнд 26.46%
  • Дүүргийн хэмжээнд 23.49%-тай байна.
Дэлгэрэнгүйг ikon.mn/elections/2020 хуудсаас авах боломжтой.
 
Өмнөх сонгууль буюу 2016 оны УИХ-ын сонгуулийн ирц 12:00 цагийн байдлаар 23.4 хувь байжээ.

УИХ-ын 2020 оны сонгуулийн 17:00 цагийн байдлаарх ирцийн мэдээг 18:00-18:30 цагт мэдээлнэ. Үүний дараагаар 21:00 цагийн байдлаарх ирцийн мэдээг 22:00-22:30 цагт олон нийтэд мэдээлэх аж. 

 

 

 

Тойрог Аймаг/Дүүрэг Хэсгийн тоо Зөөврийн хайрцгаар санал өгсөн сонгогчийн тоо НЖ-д бичигдсэн сонгогчийн тоо Санал өгсөн сонгогчийн тоо Санал өгсөн сонгогчийн хувь
1-р тойрог АРХАНГАЙ 105 870 61,725 15,587 25.50%
2-р тойрог БАЯН-ӨЛГИЙ 96 695 65,258 12,047 20.30%
3-р тойрог БАЯНХОНГОР 105 1,011 56,688 16,990 30.00%
4-р тойрог БУЛГАН 68 612 40,877 10,306 25.20%
5-р тойрог ГОВЬ-АЛТАЙ 87 865 37,458 12,806 34.20%
6-р тойрог ДУНДГОВЬ 55 462 40,829 9,663 23.70%
7-р тойрог ДОРНОД 72 422 52,159 13,865 26.60%
8-р тойрог ДОРНОГОВЬ 59 379 44,650 12,182 27.30%
9-р тойрог ЗАВХАН 111 930 47,933 14,407 30.40%
10-р тойрог ӨВӨРХАНГАЙ 106 1,486 74,373 21,294 28.60%
11-р тойрог ӨМНӨГОВЬ 61 752 44,821 12,580 28.10%
12-р тойрог СҮХБААТАР 64 805 40,738 13,191 32.40%
13-р тойрог СЭЛЭНГЭ 56 507 72,768 16,598 23.60%
14-р тойрог ТӨВ 96 824 61,817 15,299 24.80%
15-р тойрог УВС 92 724 52,141 16,019 30.70%
16-р тойрог ХОВД 91 1,126 54,254 14,668 27.00%
17-р тойрог ХӨВСГӨЛ 129 2,095 86,341 22,029 25.60%
18-р тойрог ХЭНТИЙ 89 582 49,689 13,647 27.50%
19-р тойрог ДАРХАН-УУЛ 39 347 65,074 16,489 25.30%
20-р тойрог ОРХОН 38 353 66,731 15,705 23.50%
  АЙМГИЙН ДҮН 1619 15847 1,116,324 295,372 26.46%
21-р тойрог НАЛАЙХ 26 369 45,451 10,104 22.70%
22-р тойрог БАЯНЗҮРХ-1 47 197 109,820 26,073 23.70%
23-р тойрог БАЯНЗҮРХ-2 53 381 112,083 24,564 21.90%
24-р тойрог СҮХБААТАР 42 392 86,814 19,275 22.20%
25-р тойрог ЧИНГЭЛТЭЙ 44 586 103,416 22,363 23.10%
26-р тойрог БАЯНГОЛ 77 422 135,711 35,311 26.20%
27-р тойрог СОНГИНОХАЙРХАН-1 43 446 84,520 16,920 20.00%
28-р тойрог СОНГИНОХАЙРХАН-2 59 764 110,914 27,779 25.10%
29-р тойрог ХАН-УУЛ 60 552 114,446 29,749 26.00%
  НИЙСЛЭЛИЙН ДҮН  451 4,109 903,175 212,138 23.49%
  УЛСЫН ХЭМЖЭЭНД  2,070 19,956 2,019,499 507,510 25.13%