Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

Pocket аппликейшнд BTF-ийн adidas, Reebok брендүүд нэгдлээ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 6 сарын 16
Сурталчилгаа
Зураг зураг

BTF ХХК нь олон улсад алдартай 13 брэндийн бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр эх орондоо оруулж ирсээр хэдийнээ 15 жил болсон бөгөөд энэ хугацаанд албан ёсны эрх, чанарын баталгаа, үйлчилгээний сэтгэл ханамжаараа хэрэглэгчиддээ илүү танигдсаар байна.

BTF ХХК нь 2008 оноос adidas брэндийн албан ёсны дистрибьютерээр ажиллаж эхэлсэн ба түүнээс хойш adidas брэндийн Монгол дахь найдвартай түнш болохоос гадна спортын эрч хүчийг мэдрүүлэх adidas performance, загварлаг эрх чөлөөг харуулах adidas Originals брэндээр Монголын хэрэглэгчдийн хэрэгцээг ханган ажиллаж байна.

Мөн спорт хувцас, хэрэглэлээр дэлхийд алдартай, фитнессийн болон холимог тулааны шилдэг бренд болох Reebok-ийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр 7 жилийн турш тасралтгүй ажиллажээ.

BTF нь 18 салбар дэлгүүртэй үйл ажиллагаагаа явуулж байгаа ба “Инвескор Хэтэвч” компанийн Pocket аппликейшнтэй хамтран ажиллаж эхэлсэн байна. Тодруулбал, BTF ХХК-ийн албан ёсны дистрибьютор эрхтэйгээр оруулж ирдэг спортын алдарт adidas болон Reebok брэндийн бүтээгдэхүүнийг загварын сонголттойгоор Pocket аппликейшний “Pocket Купон” цэсэнд байршуулан худалдаалж байна.

Мөн дээрх брэндүүдийн бараа бүтээгдэхүүнийг Pocket аппликейшнээр худалдан авах боломжтой боллоо.

Pocket-ийн купоноор хэрхэн худалдан авалт хийх вэ?

  1. Pocket аппликейшн татах:

IOS - https://apps.apple.com/us/app/pocket-mn/id1486845825

Android - https://play.google.com/store/apps/details?id=mn.pocket

  1. Pocket-ийн гэрээ байгуулах салбарууд дээр ирж гэрээ байгуулах

Гэрээ байгуулах салбаруудын хаяг:

https://pocket.mn/contact-us

  1. Аппликейшн дотроос Technozone Pocket-ийн хамтран гаргасан купоныг худалдан авах
  2. Миний купон хэсэгт байрлах худалдан авсан купоныхоо ашиглах товч дээр дарж худалдан авалт хийх салбар дэлгүүр дээр байрлуулсан Pocket QR кодыг уншуулах.

https://pocket.mn/ 7777-8885

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.