Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

Англи хэлний бүх насныханд зориулсан уншлагын ээлжит шинэ марафон тун удахгүй эхэлнэ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 6 сарын 15
Сурталчилгаа

Корона вирусээс болж англи хэлээ сурах, сайжруулах боломжгүй боллоо гэж бодож байсан бол нэг зүйл нөгөөд боломж олгож байдгийн адил бидэнд англи хэлээ сайжруулах шинэ боломж нээгдлээ. Интернет холболттой л бол хэдийд ч, хаанаас ч англи хэлээ сайжруулах боломжийг олгож буй Lingors компани нь 6 дахь удаагийн Англи хэлний уншлагын марафоноо тун удахгүй эхлэх гэж байна.

 

Уншлагын марафон гэж юу вэ?

Энэхүү гүйлтийн ч юм шиг марафон нь яг үнэндээ англи хэл сурагчдад зориулсан 1000+ номтой xreading цахим номын санд өөрөө өөртэйгөө өрсөлдөн бусад оролцогчдын туршлага, зөвлөгөөн дунд 3 долоо хоногийн хугацаанд өрнөх юм.

Энэ удаагийн марафон нь “Бартаат уншлагын марафон” бөгөөд Та 3 долоо хоногт 3 бартааг давж ялагч болох юм.

Түүгээр ч зогсохгүй:

  • 1-8 дугаар анги
  • 9-12 дугаар анги
  • Насанд хүрэгчдийн

гэсэн 3 ангилалтай учраас та насандаа тохирсон хүмүүстэй өрсөлдөх юм.

  • Эхний долоо хоногийн бартаа бол унших
  • Хоёр дахь долоо хоногийн бартаа бол бичих
  • Гурав дахь долоо хоногийн бартаа бол сонсох

Та цахим номын санд номоо уншаад мөн аудио хэлбэрээр сонсоод ойлгосон мөн төрсөн сэтгэгдлээ англиар бичин хуваалцах замаар энэхүү суралцах үйл явц нь явагддаг.

Долоо хоног бүрийн энэхүү бартаануудаар таны англи хэл сайжирна гэдэгт та 100% итгэлтэй байж болно. Учир нь энэхүү марафон нь аль хэдийн 5 удаа төрөл төрлөөр амжилттай зохион байгуулагдаж эерэг үр дүнтэй байсаар иржээ.

Хэрхэн энэхүү марафонд бүртгүүлэх вэ?

Энэ нь их амархан та бүртгэлийн маягтийг бөглөж, лингорсын Xreading цахим номын сангийн эрх болон марафоны хураамжаа төлсөн байхад л хангалттай.

Бүртгүүлэх холбоос : ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.

Марафоны талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/lingors/photos/a.2054624274857876/2662411187412512 линкээр, lingors фэйсбүүк пэйж хуудас https://www.facebook.com/lingors, Extensive Readers in Mongolia группээс https://www.facebook.com/groups/730525186962747 болон 75059025, 99009025 дугаарт холбогдож авах боломжтой.

Өнгөрсөн 5 дугаар сард зохион байгуулагдсан Бүтээлч марафоны шилдэг оролцогчдын сэтгэгдэл:

 

“Би энэ марафонд орох гээд Замын-Үүдээс ээжийгээ дагуулаад Улаанбаатар хотод амьдардаг эгч дээрээ мишокоо аваад ирсэн шүү дээ, эгчийнх маань байранд амьдардаг л даа, гэхдээ би мишокондоо номоо унших их дуртай сонирхолтой байдаг, одоо зорьсон зорилгодоо хүрсэн болохооор гэр лүүгээ буцнаа. Манай ээж намайг англи хэл сайн сургахын тулд бүхий л зүйлээ зориулан дэмждэг. Миний хувьд ийнхүү марафонд оролцож түрүүлэн ээжийгээ би их баярлуулсан, ээж маань өглөө босоход минь зөгийн балтай бүлээн ус бэлтгээд тавьчихсан, идэвхи юмыг нь хийчихсэн, намайг ном уншиж байхад хөлнийхөө өлмий дээр явж байгаа харагддаг байсан, ямар ч саад дуу чимээ огт байдаггүй байсан. Ийм гоё марафоныг зохион байгуулсан ах эгч нартаа үнэхээр их баярлалаа” - А.Тэмүүлэн, Дорноговь аймаг

Anchor: https://anchor.fm/lingors-mongolia/episodes/ep-efde88

Mplus: https://mplus.mn/podcast/english/n-temuulen-marafond-bukhnee-zoriulaaray-ur-dungee-zaaval-ogokh-bolno

 

“Марафондоо оролцоод нэг сарын хугацаанд өөртөө зорилт тавьж, өөрийгөө дайчлан түүндээ хүрч чадсандаа үнэхээр их баяртай байна. Нэг сарын турш хүүхдүүд, гэрийн ажлынхаа хажуугаар ном унших цаг гаргах жаахан хүндрэлтэй байсан ч хичээвэл болдог гэдгийг маш ихээр ойлгосон. Бид нар хийхээсээ өмнө шалтаг тоочдог юм байна даа гэж бодож байлаа. Номоо өглөө эрт, эсвэл хүүхдүүд унтсаны дараа шөнөөр уншсан. Олон төрлийн ном сонгож, өөрийгөө уйдаахгүйгээр хөгжилтэй байдлаар унших гэж хичээсэн. Бас уран зохиолын номыг аль болох олон үгтэй, мөн гоё сонирхолтой нэр зурагтай ном сонгоод уншиж эхлээд л номондоо автчихдаг байлаа. Ном уншингаа үгийн баялаг, сонсгол, дуудлагаа засангаа мэдлэг мэдээллээр зогсолтгүй бөмбөгдүүлж байсан. Ямар гоё юм бэ, ямар сонин юм бэ, ямар мундаг юм бэ гээд л нэг сарын өдөр болгон маш гоё энергитэй, эрч хүчээр дүүрэн өнгөрлөө. Хамгийн гоё уралдаан тэмцээн гэж л үүнийг хэлэх байх, та боддоо, унших бүртээ нэг байтугай нижгээд зүйлсэд суралцана гэхээр гайхалтай байгаа биз дээ. Би өөрийгөө англиар ийм олон ном уншина чадна гэж төсөөлөөчгүй байсан шүү дээ. Гэтэл ингээд 3-р байранд орчихсон байна гэдэг үнэхээр сайхан байна. Охиндоо амласан амлалтаа биелүүлж, түүндээ үлгэрлэж чадсандаа бас маш их баяртай байна.” – Б.Болор-эрдэнэ, АНУ

 

“Анх надад марафонд оролцохыг Асыл гээд англи хэлний багш маань санал болгосон. Би өмнө нь хоёр өгүүлбэрийг холбож ярихад хэцүү санагдаж айсан бол одоо бол одоо бол маш их ном уншсан учраас арай өөр үгс ашиглаж, үзэл бодлоо илэрхийлж сурсан. Би долоо хоног бүрийн марафоны явцын мэдээг тэмдэглэж аваад өөртөө дүн шинжилгээ хийсэн, бусад хүмүүс хэдэн ном уншсан, хэр хугацаанд аудио сонссон байна, тэгээд нэг өдрийн дотор 70 000 үг уншина, дараагийн өдөр нь нэмэгдүүлнэ гэж төлөвлөдөг байсан. Мэдээж олон ном уншсан үедээ урам авдаг байсан, ямар нэг тэмцээнд ороход гэр бүлийн дэмжлэг маш чухал, ээж маань маш их тусалсан.  Өмнө нь фэйсбүүкд их цаг зарцуулдаг байсан бол марафонд оролцоод цагаа маш үр дүнтэй өнгөрүүлж, англи хэлээ сайжруулахад цагаа зарцуулсан.”    – Т. Ботакуз, Баян-өлгий аймаг

Mplus: https://mplus.mn/podcast/english/t-botakuz-angliar-khoer-ug-kholbozh-yarikh-ch-khetsuu-sanagddag-baysan

Anchor: https://anchor.fm/lingors-mongolia/episodes/ep-efe7ek

 

Сурагчид нь марафонд амжилттай оролцсон Өмнөговь аймаг, DZ English сургалтын төвийн үүсгэн байгуулагч, англи хэлний багш Ж.Туяагийн сэтгэгдэл:

Даяарчлагдаж буй өнөө үед хүүхэд залуус бид бүхэнд Эх хэлээ сайн эзэмшихээс гадна бусад хэлний мэдлэгийг эзэмшиж авах ялангуяа Англи хэлний мэдлэгийг эзэмших нь зайлшгүй шаардлагатай болоод байна. Миний бодлоор аливаа хэлийг эзэмшиж өөрийн болгож хэрэглэхэд унших, болон сонсох чадвар хамгийн чухал юм. Уг чадваруудыг сайжруулахад хамгийн хэрэгцээтэй цахим номыг Монголынхоо 21-н аймагт түгээн дэлгэрүүлж ажиллаж байгаа Лингорс багийнхаа дайчин, шаргуу, хөдөлмөрч хамт олондоо орон нутгийнхаа хүүхэд залуучуудынхаа өмнөөс баярлаж талархаж байгаагаа илэрхийлье. Монголынхоо өнцөг булан бүрээс оролцож байгаа оролцогчдодоо өөрийн оюундаа том хөрөнгө оруулалт хийж байгаад нь баяр хүргэе! Мөн Говь нутгийн маань ирээдүй болсон зорилготой , хүсэл тэмүүлэлтэй , шаргуу, хичээнгүй , дайчин шавь нартаа багш нь маш их баярлалаа. Та бүхний ажил үйлсэд амжилт хүсье.  

Гадаад хэл сурна гэдэг бол гараанаас барианы хоорондох уралдаан биш. Дэлхий ертөнцтэй танилцах их урт аялал юм шүү. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.