Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын финтек салбарын анхны нээлттэй “ЛэндМН Бонд”-ын захиалга эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 6 сарын 15
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын финтек салбарын тэргүүлэгч компани болох “ЛэндМН ББСБ” ХК-ийн нээлттэй бондын анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг эхлүүлэх хүндэтгэлийн цан  цохих үйл ажиллагаа Монголын Хөрөнгийн Биржэд амжилттай болж, нээлттэй бондын арилжаа албан ёсоор эхэллээ.  

“ЛэндМН ББСБ” ХК нь хөрөнгийн зах зээлд нийт 5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий финтек салбарын анхны нээлттэй “ЛэндМН Бонд”-ыг гаргаж байгаа бөгөөд зээлийн үйл ажиллагаагаа санхүүжүүлэх зорилгоор гаргаж буй тус бонд нь 1 жилийн хугацаатай, нэг бүр нь 100,000₮-ийн нэрлэсэн үнэтэй, жилийн 17% хүүтэй юм.  

 

“Монголын Хөрөнгийн Бирж”-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай тус үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ:

“ЛэндМН Бонд нь 2020 оноос эхлэн Монгол Улсын Татварын багц хуулиуд шинэчлэгдэж, нээлттэй өрийн бичгийн хүүгийн орлогод ногдох албан татвар 5% болж буурсны дараа гарч буй анхны нээлттэй бонд болж байна. Нээлттэй бонд нь хадгаламжтай харьцуулахад хугацаа нь дуусахаас өмнө хөрөнгийн биржээр арилжаалж болдог, өгөөжөө бүрэн авч болдог давуу талтай үнэт цаас. Тиймээс иргэд, олон нийт арилжаанд идэвхитэй оролцож захиалгаа өгөхийг уриалж байна. ” гэж онцлон тэмдэглэлээ.
 

“Санхүүгийн Зохицуулах Хороо”-ны ажлын албаны дарга Т.Жамбаажамц

“Өнөөдөр Монголын хөрөнгийн зах зээлд шинэ төрлийн санхүүгийн хэрэгсэл гарч байна. Санхүүгийн Зохицуулах Хорооны зүгээс олон нийтэд өндөр өгөөжтэй өөр төрлийн санхүүгийн хэрэгсэл гаргаж байгаа “ЛэндМН ББСБ” ХК-ний хамт олонд их талархаж байна. Цаашдаа олон компани компанийн нээлттэй бондыг гаргаж санхүүжилт татна гэдэгт итгэлтэй байна.” 

 

“Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэвэгмид

“Монголын тэргүүлэгч технологийн стартап компанитай хамтран компанийн нээлттэй бондыг олон нийтэд санал болгохоор маш богино хугацаанд ажиллалаа. СЗХ-ны шаардлагын дагуу захиалга авах хугацаа ч мөн адил богино буюу өнөөдрөөс эхлээд 5 хоног байгаа учраас олон нийт хөрөнгийн зах зээлийн арилжаанд идэвхитэй оролцож бондын захиалгаа өгөөрэй гэж уриалъя.” 

 

Монголын финтек салбарын анхны нээлттэй бондын андеррайтераар “Ард Капитал Групп” ҮЦК ХХК болон “Мирэ Эссет Секьюритис Монгол” ҮЦК ХХК ажиллаж байгаа бөгөөд бонд худалдан авах захиалгаа 2020.06.15-аас 2020.06.19-ний өдрийн 15:00 цаг хүртэл андеррайтер компанийн байранд өөрийн биеэр болон SuperUp аппликейшнээр өгөх боломжтой.

 

 

Захиалга өгөх арга болон хугацаа:

SuperUp аппликейшнээр:

Андеррайтераар:

Эхлэх:  2020.06.11-ний өдрийн 10:00 цаг

Дуусах: 2020.06.17-ны өдрийн 23:59 цаг

Эхлэх:  2020.06.15-ны өдрийн 10:00 цаг

Дуусах: 2020.06.19-ны өдрийн 15:00 цаг

SuperUp аппликейшнийг татах:

Андеррайтер: “Ард Капитал Групп ҮЦК” ХХК
Хаяг: Сити Центр, 10 давхар, 1003 тоот
Утас:  7731-0262 
“Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК” ХХК
Хаяг: Блю Скай Тауэр, 4 давхар, 406 тоот
Утас:  7011-0806

Та бүхэн “ЛэндМН Бонд”-ын талаар дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор болон 6/15 - 6/19-ны өдрүүдэд Централ Тауэр болон Шангрила Молл-д зохион байгуулагдаж буй олон нийтэд зориулсан нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирж мэдээлэл зөвлөгөө авч, бонд худалдан авах захиалгаа өгөх боломжтой.

ЛэндМН Бондын танилцуулга: https://lend.mn/postdynamic.html?article=3125358442175551753  

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.