Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Энэтхэг болон Лаос улсаас нийт 251 иргэн эх орондоо ирлээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Энэтхэг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 07:58 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр нийт 251 иргэн ирсэн бөгөөд  

  • Лаос улсаас 10,
  • Энэтхэгээс 6 иргэн,
  • 6 лам багш,
  • Лао хотоос 229 ламхай багтаж байгаа юм.
БНЭУ-ын Каранатака муж дахь Гоман, Сэра, Жүме гурван дацанд шашны чиглэлээр сурч, амьдардаг 597 монгол иргэн байгаагийн 357 нь 10-18 хүртэлх насны хүүхэд юм байна. Тэднээс 219 хүүхдийнх нь эцэг, эх, асран хамгаалагч болон Гоман дацангийн удирдлагууд хүсэлт тавьсны дагуу Улсын онцгой комисс татан авахаар шийдвэрлэсэн юм.

Хүүхдүүдийн 70 орчим хувь нь Архангай, Баянхонгор, Завхан, Төв, Хэнтий, Увс аймгийнх бөгөөд эцэг, эхчүүд онгоцны зардлыг төлсөн. Гэхдээ тусгаарлах байрны төлбөрийг төлөх боломж хомс учир дэмжлэг үзүүлэхийг Засгийн газраас хүссэн тул 230 сая төгрөгийг Хүүхдийн хөгжил, хамгааллын хөтөлбөрөөс гаргахаар Монгол Улсын Засгийн газар шийдвэрлэсэн.

Хүүхдүүдийг шавилан суугаа газраас нь Гоа хотын нисэх буудалд хүргэх зардлыг НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргажээ.

Тэднийг ОБЕГ-ын Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал, “Сэнтий”, “Оринтал” зочид буудлуудад 21 хоног тусгаарлана гэж Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Мэдээллийг МХЕГ-ын шууд дамжуулалтаар хүргэж байна.

https://www.facebook.com/mergejliinhyanalt/videos/716065689240319/