Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Ламхай нарыг авах тусгай үүргийн онгоц БНЭУ-ын Гоа хотод газарджээ

А.Намуун, iKon.mn
2020 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг

БНЭУ-д шавилан суугаа лам хүүхдүүдийг авчрах МИАТ компанийн тусгай үүргийн онгоц тус улсын Гоа хотод газарджээ.

Маргааш өглөө 07:10 цагт Чингис хаан олон улсын нисэх буудал буух хуваарьтай тус онгоцоор 229 лам хүүхэд, зургаан лам багш, зургаан иргэн, мөн Лаос Улсаас 10 иргэн ирэх юм байна.

Лам хүүхдүүдийн тусгаарлах байранд байх хугацааны зардлыг Хүүхэд хамгааллын сангаас гаргахаар Монгол Улсын Засгийн газар шийдвэрлээд байгааг Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Зураг дээр дарж томруулж үзнэ үү.

 

Зураг
3 | 47 минут