Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

ЗААН ЖИМНИ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 6 сарын 12
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол улсын хувийн хэвшлийн ууган компаниудын нэг Бридж Корпораци нь аливаа улс үндэстэн үндэснийхээ соёл, ахуй, уламжлал, ёс заншилдаа үндэслэн хөгжих нь үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа болоход хамгийн чухал гэсэн үзэл бодлоор үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш үндэсний бөхийн спортыг дэмжиж ирсэн байна.

 

Тус үзэл бодлын хүрээнд Бөхийг өргөөг анх барихад томоохон санхүүгийн дэмжлэг үзүүлэн, Баянзүрх хайрханы Хишиг” барилдааныг 2006 оноос хойш нийт 14 дахь жилдээ ивээн тэтгэж зохион байгуулсан.

Энэ жил ТУЗ-ын дарга, УИХ-н гишүүн, Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн санаачлагаар Бридж корпраци Тулгар Төрийн 2229, Их Монгол улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын xүчит бөхийн барилдааны долоогийн даваанд тунан барилдан давж заан цолны болзол хангасан хүчит бөхөд СУЗУКИ ЖИМНИ автомашиныг бай шагнал болгон өгөх тухай санамж бичгийг Монголын үдэсний бөхийн холбоотой байгууллаа. Тус арга хэмжээ нь 2020 оны 06 сарын 11-нд Сузуки автомашины үзэсгэлэнгийн танхимд болов.

 

Тус санамж бичигт Бридж корпорацийн гүйцэтгэх захирал Ө.Батзориг, Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны дэд тэргүүн, улсын заан Ц.Магалжав нар гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болов.

 
 

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд тунаа нь хурд хүч, авхаалж самбаагаараа тунан үлдсэн залуу бөхчүүд уран мэхийг уралдуулж, цэц бяраа үздэг тул Монгол түмний таалан үздэг даваа байдаг нь дамжиггүй юм.

 

УХААЛАГ ХЭРЭГЛЭГЧ ТАНЫ СОНГОЛТ СУЗУКИ ЖИМНИ

ТАНЫ БОЛОН ТАНАЙ ГЭР БҮЛИЙН ЗАРДЛЫГ ХЭМНЭЖ ХУРИМТЛАЛЫГ НЭМЭГДҮҮЛНЭ.

Зуун жилийн түүхтэй, Япон улсын Сузуки мотор корпорацын үйлдвэрлэдэг Сузуки Жимни автомашин нь 1970 онд анх зохион бүтээгдсэн ба 2020 онд 50 жилийн ой нь тохиож байна. Уг автомашин нь бат бөх байдал, 4 дугуйн хөтлөгчтэй тул бартаат замыг туулах онцгой чадвартай, ашиглалтын зардал багатай, хамгийн авсаархан хийцтэй зэрэг онцлог чанаруудаараа дэлхийн зах зээл дээрх бусад машинуудаас ялгардаг цорын ганц автомашин юм.

Жимни автомашин нь үнийн хувьд том оврын, тансаг жийп автомашинаас 4-5 дахин хямд, ашиглалтын зардлын хувьд 3-4 дахин бага, цас, шавар, ус, хад чулуу зэрэг бартаат замыг туулах чадвар маш сайн, шатахуун зарцуулалт бага, бат бөхийн тухайд бол өрсөлдөх чадвар хамгийн өндөр, илүү хүчтэй, илүү тохилог, дэвшилтэт технологийг илүү нэвтрүүлсэн болно. Монголын зах зээлд танигдаж, хэрэглэгчдийн дунд тэр тусмаа ухаалаг хэрэглэгчдийн найдвартай хүлэг болж байна.

Жимни нь дэлхийд хамгийн авсаархан оффроуд автомашин гэдгээрээ өндөр үнэлэгддэг ба Өмнөд Америкийн ноён оргил Чили Улсын Охос дель Саладо уулын 6688м-ийн өндөрт гарснаар дэлхийн дээд амжилтыг тогтоож, Гиннесийн номд бүртгэгдсэн байдаг.

“Сузуки Жимни”-ийн шинэ загварын онцлог нь дэлхийд даяаршиж байгаа хэрэггүй зүйлд зардал гаргахгүй стресс багатай “минимал” буюу ухаалаг амьдралын хэв маягт яв цав нийцсэн “Хот хөдөөгийн хосолмол хэрэглээг бүрэн хангах” автомашин юм.

Жимнигийн шинэ загвар нь бартаат замыг туулах гол үзүүлэлтүүдийг өмнөх загвараасаа сайжруулснаар Хөдөөд давахгүй даваа, явахгүй зам гэж байхгүй, Хотод багтахгүй зогсоол, эргэхгүй зай гэж байхгүй, Хамгийн хэмнэлттэй автомашин болж чадсан юм.

БАРТААТ ЗАМЫН БААТАР, БОДИТ ХЭМНЭЛТИЙН ГАЙХАМШИГ

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.