Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Өчигдөр тусгаарлах зурвас руу орж, хэв журам сахиулсан цагдаа нар бүгд халдвар хамгааллын дэглэмээ сахисан"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Өчигдөр Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэн зорчигчдыг онгоцноос буулгах ажлыг саатуулсны улмаас цагдаагийн машин улаан бүс рүү нэвтэрсэн билээ.

Тухайн үед хэв журам сахиулсан цагдаагийн албан хаагчид халдвар, хамгааллын дэглэм мөрдсөн эсэх тухай сэтгүүлчийн асуултад ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр хариулав.

Тэрбээр хэлэхдээ "Өчигдрийн тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг иргэн албан шаардлага биелүүлээгүй учир онгоц 30 минут саатаж, цагдаагийн албан хаагчид хэв журам сахиулсан нь үнэн.

Гэхдээ тусгаарлах зурвас руу орж байгаа бүх хүн халдвар, хамгааллын дэглэм сайтар сахиж байгаа бөгөөд хамгаалах хувцас хэрэгслээр бүрэн хангагддаг.

Түүнчлэн онгоц ирэх тохиолдол бүрд 5-10 цагдаагийн албан хаагч үүрэг гүйцэтгэж, хэв журам сахиулдаг" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1676191472549030/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.