Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг долоодугаар сарын 11, 12-нд бүх аймаг, хотод хийхээр болжээ.
Ингэхдээ улсын наадмын хүчит 512 бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур, шагайн харвааг онлайнаар үзүүлэх аж.
Дэлхий нийтэд тархаад байгаа цар тахлын үед наадмыг онлайнаар хийснээр аялал, жуулчлалыг татах медиа контентууд үлдэнэ гэдгийг эх сурвалж мэдээлэв.
Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй 7 худагт худалдаа, үйлчилгээ гарахгүй, онлайн хэлбэрээр болон радио, телевизийн сувгаар баяр наадмаа бүхэлд нь үзэх нь.
Бөхийн барилдааныг цахимаар явуулах болсонтой холбогдуулан Монголын үндэсний бөхийн холбооноос аймаг, орон нутгийн үндэсний бөхийн холбоодод зөвлөмж хүргүүлсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!