Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн эхний 43.5 километр төмөр замыг барьж дуусгажээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: ЗТХЯ

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын ажил эрчимтэй өрнөж байна.

Өнгөрсөн оны тавдугаар сард эхлүүлсэн уг төсөл өнөөдрийн байдлаар:

  • Газар шорооны ажил 82 хувь,
  • Хоолойн ажил 67 хувь,
  • Худаг усны ажил 84 хувьтай байгаа аж.

Мөн Зүүнбаян өртөөнөөс эхлэн угсарч буй дээд бүтцийг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, эхний 43.5 километр төмөр замыг барьж дуусгажээ.

Гэрэл зургийн эх сурвалж: ЗТХЯ

Төслийн хэмжээнд одоогоор 5,000 гаруй хүн хүч, 2,500 орчим машин механизм ажиллаж байна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.