2020/08/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,847.99₮
B30
УЛААНБААТАР
26°
|
11°
B30
УЛААНБААТАР
22°
|
13°
B30
УЛААНБААТАР
20°
|
12°
16:00
S32
22°
17:00
S30
21°
18:00
S32
20°
19:00
S32
19°
20:00
S31
17°
21:00
S31
15°
22:00
S29
14°
23:00
S29
12°
00:00
S29
11°
01:00
S29
11°
02:00
S29
10°
03:00
S29
10°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/22 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ бэлэн болоогүй байгаа вакцинаас 300 сая тунг түрүүлж авахын тулд мөнгийг нь урьдчилж төлөхөөр болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг

Их Британийн Оксфордын их сургууль дээр AstraZeneca компанийн лицензээр Covid-19 өвчний эсрэг вакцин бүтээж байгаа юм.

Дэлхий даяар коронавирусийн эсрэг вакцин бүтээх 100 гаруй төсөл хэрэгжиж байгаагаас Оксфордын энэ төслийн явц хамгийн урагштай байгаа.

Тэгвэл АНУ-ын засаг захиргаа уг вакцины ирээдүйд гарах эхний нэг тэрбум тунгийн гуравны нэг орчмыг буюу 300 сая тунг урьдчилан захиалсан тухай эх сурвалж мэдээлжээ.

Захиалгыг хүчинтэй болгохын тулд нийт төлбөр болох $1.2 тэрбумыг Трампын засаг захиргаа AstraZeneca-д урьдчилж төлөхөөр болсон байна. 

Хэдийгээр вакцин үр дүнтэй болох эсэх нь тодорхой болоогүй байгаа ч АНУ-ын эрх баригчид эдийн засгаа цар тахлын хямралаас богино хугацаанд гаргахын тулд маш их анхаарал тавьж байгаа нь эндээс харагдаж байна.

Дэлхийн улс орнууд хүн амаа яаралтай вакцинжуулах нь эдийн засгаа аврах гол арга зам гэдгийг ойлгож, Covid-19 өвчний эсрэг вакциныг хамгийн түрүүнд олж авахын төлөө өрсөлдөж эхэлснийг энэ явдал бас харуулж байгаа юм.

Ирэх арваннэгдүгээр сард дахин сонгогдох төлөвлөгөөтэй байгаа ерөнхийлөгч Дональд Трамп эрүүл мэндийн мэргэжилтнүүдийнхээ анхааруулгыг үл тоон АНУ-ын бүх 50 мужид тогтоосон хорио цээрийн дэглэмийг шат дараалалтай сулруулж эхлээд байна.

АНУ-ын засаг захиргааны урьдчилгаа төлбөр вакцин бүтээх үйл явцыг хурдасгахад чухал түлхэц болохыг AstraZeneca компанийн төлөөлөгч мэдэгджээ. Тус компани Их Британийн засгийн газарт эхний багцаасаа 100 сая тунг нийлүүлэх тохиролцоог хийгээд байгаа.

Covid-19 өвчний эсрэг вакцины эрэлт өндөр байгаагаас AstraZeneca компани зах зээлийн үнэлгээгээрээ Британийн хөрөнгийн зах зээлийн FTSE 100 индексийн топ 10-т багтаад байна.

 

Эх сурвалж: AFP

 

x