Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Янжмаа: Испани, Итали, Франц улсад шинэ халдварын тоо болон нас баралт буурч байна

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Дэлхийн улс орнууд коронавируст халдвараас сэргийлэх, тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлуудыг ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцууллаа.

Тэрбээр дэлхийн хэмжээнд халдварын тохиолдол өндөрт тооцогдож буй орнуудад ОХУ, Америк, Бразил, Итали, Испани, Герман, Турк улс багтсаныг мэдээллийн эхэнд онцлов.

Улс орнуудын халдварын тохиолдлыг харвал: 

АНУ

Өчигдөр 22,000 гаруй шинэ тохиолдол, 1,400 шахам нас баралт нэмж бүртгэгдсэн.

ОХУ

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 8,800 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэн, нийт батлагдсан халдвартай хүний тоо 317,000 гаруй болсон. 

Бразил

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 18,500 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэн, нийт тохиолдлын тоо 310 мянга гаруй болсон. Мөн өдөр 118 нас баралт нэмэгдэж, нийт нас баралтын тоо 20 мянгыг давлаа. 

Испани, Итали, Франц улсад шинэ халдварын тоо болон нас баралт өдрөөс өдөрт буурч байна.

Испани

Өчигдөр 48 нас баралт шинээр бүртгэгдсэн.

Итали

Өчигдөр 105 нас баралт бүртгэгдсэн. Тус улсад өдөрт шинээр бүртгэгдэж буй халдварын тоо 600 гаруй байгаа ба одоогийн байдлаар 60 мянга гаруй хүн коронавирусийн идэвхтэй халдвартай байгааг Иргэнийг хамгаалах газраас нь мэдээлсэн.

Франц

Өчигдөр 83 нас баралт бүртгэгдсэн. Эрчимт эмчилгээнд 1,745 хүн байгааг мэдээлсэн.

Япон

Тус улсын гурван мужид онц байдлыг цуцалсан. Учир нь 100 мянган хүн амд ногдох шинэ  халдварын тохиолдол 0.5 хувиас бага болж буурсан, нэн шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээний хангамж бүрдсэн гэж үзжээ. Таван муж улсад онц байдал нь хэвээр үлдсэн.

Сингапурт

Өчигдөр 448 шинэ тохиолдол нэмэгдэж, нийт 29,800 гаруй тохиолдол болов.

БНСУ

Өчигдөр 20 тохиолдол шинээр нэмж бүртгэгдсэн.

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/2734778086627889/