Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨГӨӨ: Хүүхдийнхээ өөртөө итгэх итгэлийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 5 сарын 19
Өгүүлэл
Зураг зураг

Хүүхэд өөрийгөө таньж мэдэх үйл явцдаа аав ээж болон эргэн тойрны томчуудаасаа суралцан төлөвшиж ирээдүйд хэн болохоо тодорхойлж байдаг.  

Бид хүүхдээ ухаалаг сайн жаал гэж магтвал тэр үүнд итгэнэ. Хэрэв хөгжилтэй гэж хэлбэл мөн л итгэдэг. Гэхдээ өсөж томрон биеэ даах тусам багш, найзууд, бусад томчууд болонолон нийтийн сүлжээний дарамт шахалт зэрэг хүчин зүйлс амьдралд нь маш их нөлөөлдөг.

Өдөр өдрөөр өсөн томорч байгаа хүүхдүүддээ “нэг” л бэлэг өг гэвэл “өөртөө итгэх итгэл”-ийг бэлэглэхийг хүсэх байлаа. 

Эцэг эх, асран халамжлагч болон сурган хүмүүжүүлэгчид бид хүүхдэд авьяас, чадвараа батлан харуулах боломжийг гаргаж өгч чадна. Үг болон үйл хөдлөлөөрөө бид тэднийг хайртай үр хүүхэд минь, үнэ цэнтэй нэгэн гэдгийг нь мэдрүүлж чадна. Харамсалтай нь томчууд хүүхдүүдийг өөртөө итгэлтэй “болгож” чадахгүй. Өөртөө итгэх итгэлийг хүүхэд дотоод сэтгэлдээ өөрөө бий болгодог учраас тэр. Гэхдээ бид хүүхдүүддээ итгэж, зоригжуулж, дэмжиж өөртөө итгэх итгэлтэй болтол нь хувь нэмрээ оруулж чадна. Хүүхдэд өөртөө итгэх итгэл, уян хатан болон шантаршгүй зан, дадлыг төлөвшүүлэхэд туслах дараах санаануудыг хүргэж байна.

  • Хүүхдийнхээ сул тал дээр биш давуу тал дээр нь төвлөр. Гэхдээ түүнд сул талыг нь бодитоор ойлгуулж, хэрхэн сайжруулах вэ гэдэг дээр нь туслаарай. Гэхдээ хүүхдийг хайрлаж, урамшуулж байж тэр шаргуу занд суралцана гэдгийг санах хэрэгтэй. 
  • Хэдий амжилттай байх нь сайхан ч хүүхэд үргэлж ялж, хамгийн шилдэг нь байх албагүй гэдгийг ойлгуулаарай. Хамгийн чухал нь сайн хичээх учраас үр дүнг биш хүчин чармайлтыг нь урамшуулаарай.
  • Хүүхдэд алдаа гаргах нь зүгээр дээ гэдгийг, алдсан ч гэсэн түүнийг гэх таны хайр хувирахгүй гэдгийг ойлгуулаарай. Хүүхэд буруу шийдвэр гаргасан байсан ч тэднийг бүү шүүмжилж ичээгээрэй. 
  • Хүүхдийг адал явдалд дурлуулж, сониуч занд сургах нь чухал шүү. Хүн алдаж байж суралцдаг гэдгийг хэлж өгөөрэй. Харин ахин дахин хичээж зүтгэснээр амжилтанд хүрнэ гэдгийг ойлгуулаарай.
  • Хүүхдийнхээ зан араншин, бие махбодид тохирсон зүйлсийг санал болгоорой. Жишээлбэл, хүүхэд тань үеийнхээ хүүхдүүдээс илүү өндөр гэдэгт санаа зовдог бол өндөр хүүхдүүд тоглодог сагсан бөмбөг эсвэл воллейболын багт оруулж, харин өөртөө итгэх итгэл муутай, ичимхий хүүхдийг хүүхдийн жүжгийн дугуйланд оруулснаар өөртөө итгэх итгэл нь нэмэгдэх болно. 
  • Алдаа гаргах эсвэл аливаа зүйлийг төгс төгөлдөр хийхийг хүсдэг хүүхэд шинэ зүйл хийж үзэхээс зайлсхийдэг. Ийм тохиолдолд үр дүнг нь биш хичээл зүтгэлийг нь магтан урамшуулах нэн чухал. “Чиний гаргасан онгоцны загвар ямар гоё юм бэ” гэхээс илүү “Чи онгоцны загвар хийхдээ маш их хичээл зүтгэл гаргасан нь гайхалтай байсан шүү” гээрэй. Өөрийнхөө бүтэлгүйтлийн түүхээс хуваалц. Та өөрөө ч, ер нь хэн ч төгс биш гэдгийг тайлбарлаж өгөөрэй. 
  • Шинэ чадварт суралцах, хийж үзэх нь хүүхдэд их урам өгдөг. Энэ номд гарч байгаа шиг хамгийн энгийн зүйлс хүртэл хүүхдийн өөртөө итгэх итгэлийг нэмж, шантаршгүй занд сургах нөлөөтэй. Хүүхдүүд угаас сониуч байдаг тул сонирхсон зүйлээ хийж үзэхийг нь ямагт дэмж. Гэхдээ хүүхдэдээ бодит байдлыг ч үнэн зөвөөр ойлгуулах нь чухал. Жишээлбэл, хүүхэд тань усанд сэлэлтийн багт орохыг хүсвэл өглөө эртлэн босож бэлтгэлд явах, хоол хүнсэндээ анхаарах, хүч чадал сорьсон дасгал их хийх хэрэгтэйг урьдчилан сануулна. 
  • Хүүхдээ сонирхсон дасгалаа өөрөө сонгож, хийхийг санал болгоорой. 
  • Хүүхдийнхээ санаа бодлыг нь үнэлдгээ харуулахын тулд заримдаа тэднээс зөвлөгөө авч байгаарай. 
  • Хүүхэд үргэлж томчуудаас үлгэр дуурайл авч байдаг тул эхлээд та өөрөө илүү хичээж, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Өөрийнхөө талаар сөрөг зүйл бүү яриарай. Үүний оронд хүүхдийнхээ дэргэд өөрийнхөө талаарх эерэг зүйлсийг ярьж байгаарай. 
  • Хүүхдээ ангийнх нь хүүхэд эсвэл хамаатны хүүхэдтэй харьцуулж болохгүй шүү. Хүүхэд бүрийн онцгой чанарыг урамшуулах нь хамгаас чухал. 
  • Хүүхдээрээ нас, чадварт нь тохирсон гэрийн ажил хийлгэж байгаарай. Хариуцлага хүлээж, гэр орондоо хувь нэмэр оруулж байгаагаа мэдрэх нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг. Түүнчлэн хүүхдэдээ хариуцлага хүлээлгэх хэмжээгээр итгэдгийн илрэл болох юм. Хүүхдийнхээ хийж буй ажилд бүү саад болоорой. Мөн хийж дууссаных нь дараа түүнийг нь голж, өөрөө дахин битгий хийгээрэй. Хэцүү гэдгийг нь ойлгож байна аа! 
  • Юу өмсөх, өглөөний цайндаа юу уух сонголтыг хүүхдээрээ хийлгээрэй. Сонгоход хэцүү зүйл байвал цөөн тооны сонголтыг түүнд үлдээж “Цас орж байгаа болохоор чи улаан хүрмээ өмсмөөр байна уу? Цэнхэр хүрмээ өмсмөөр байна уу?” гэх зэргээр асуух нь цас орж байхад дуртай богино цамц, шортыг нь өмсгөхгүй байх сайн талтай бөгөөд хүүхдэд сонголт үлдээнэ.

Илүү ихийг: Найз аа, чиний супер хүч юу вэ? номыг хүүхэдтэйгээ хамт уншин ярилцаж, хүүхдийнхээ өөртөө итгэх итгэлийг бага багаар нэмэгдүүлж, ирээдүйдээ итгэлтэй, аз жаргалтай хувь хүн болоход нь туслаарай.

Өөрийнхөө болон бусдын сэтгэл хөдлөл, мэдрэмжийг таньж мэдэхэд суралцах, бусадтай эелдэг хүндэтгэлтэй харилцах, хэн нэгнийг чин сэтгэлээсээ сонсох нь биднийг бусадтай утга учиртай, нандин харилцаа тогтоох чадварыг хөгжүүлдэг.

Эдгээр ном нь хүүхдэд сэтгэл хөдлөл, нийгэмшихүйн чадварт суралцуулахаас гадна, цаашлаад насанд хүрч “Том хүн” болоход амьдралд тулгарах олон сорилтыг хэрхэн даван туулахыг зааж өгөх түлхүүр болох юм.

 

Захиалга өгөх утас: 8600-0123

https://www.facebook.com/EQKiddyZ/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.