Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Дели-Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэдээс ХӨСҮТ-д хоёр, УНТЭ-т таван хүнийг тусгаарлан, эмчилгээ хийж байна"

Г.Номин, iKon.mn
2020 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлаа хэрхэн хангаж буй талаар болон тусгаарлах байранд ажиглалтад буй хүмүүсийн тухай мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өнөөдөр байдлаар тусгаарлах ажиглах байранд 1,769 иргэн байна. Энэ нь ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, амралт, сувилал, зочид буудлууд, орон нутгийн тусгаарлах байруудад байгаа нийт иргэдийн тоо юм.

Тусгаарлан ажиглалтад байгаа иргэд дотроос мэргэжлийн эмчийн зөвлөгөө авах, эмчид үзүүлэх шаардлага өдөр бүр гарч байгаа. Бид тухай бүрт нь үзлэг оношилгоо шинжилгээг газар дээр очиж хийж байна. Ингэхдээ халдвар хамгааллын дэглэмийг батлагдсан журмын дагуу сахиж байгаа.

Цэргийн төв эмнэлэгт биеийн байдал нь хүнд гурван иргэн, тархины хавдартай нэг хүүхэд байна. Энэ хүмүүс вируслогийн шинжилгээгээр сөрөг буюу халдваргүй гарч, үндсэн оношоороо эмчилгээ хийлгэж байгаа.

Өнөө өглөө 07:59 цагт Дели-Улаанбаатар чиглэлийн онгоц бууж, 158 иргэн ирсэн. Тэднээс ХӨСҮТ-д 2, УНТЭ-т таван иргэнийг авч тусгаарлан эмчилгээ хийж байна. Эдгээр иргэд нь элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орсон, донор болсон, арьсны хавдартай, нурууны мэс засалд орсон байгаа. Тэднийг онгоцноос буусан даруйд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан бөгөөд PCR шинжилгээгээр оношлох ажлыг үргэлжлүүлэн хийнэ. Бусад иргэдийн тусгайлан бэлдсэн зочид буудлуудад авсан.

Гэрийн тусгаарлалтад өнөөдрийн байдлаар 95 иргэн байна. Тэдгээр иргэдэд 72 ӨЭМТ хяналт тавьж байгаа.

Тусгаарлан ажиглалтад эмч, резидент, бусад мэргэжлийн хүмүүс нийт 186 хүн үйлчлүүлэгчидтэйгээ хамт тусгаарлагдан эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна" гэдгийг хэллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/651967035652342/
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.