Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Программчлалын олимпиадад 750 сурагч оролцож, финалд өрсөлдөх 90 сурагч шалгарчээ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 5 сарын 14
iKon.MN
 

Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын эрин үе эхэлсэн энэ үед бүх зүйлийн суурь нь технологи болон өөрчлөгдөж буй. 

Тэр утгаараа IT-гийн гүнзгийрүүлсэн сургалттай "Nest" ахлах сургуулийн зүгээсмэдээллийн технологийн эрин үед хүүхэд залуусыг энэ чиглэлд уриалан дуудах зорилгоор 20 сая төгрөгийн шагналтай "Hackateen" 2020 улсын программчлалын олимпиадыг  сурагчдын дунд үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм. 

Тодруулбал, олимпиадын урьдчилсан гурван шаттай ба оролцогч аль нэг үе шатанд нь оролцоход хангалттай бөгөөд шат бүрээс 30 хүүхдэд шалгаруулна. Нийт 90 хүүхэд финалын шатанд оролцоно. Ийнхүү урьдчилсан шатнаас шалгарсан 90 хүүхдийг тус бүр 30,000 төгрөгөөр шагнаж, финалын шатанд шилдгээр шалгарсан хүүхдүүд 20 сая төгрөгийн эзэн болох юм. 

Тэгвэл тус олимпиадын гурван удаагийн урьдчилсан шалгаруулалтад 750 сурагч оролцсоноос төгсгөлийн шатанд оролцох 90 хүүхэд шалгарсан байна. 

Нийт оролцогчдын 631 эрэгтэй, 119 эмэгтэй байсан ба Улаанбаатар хотоос 561 сурагч оролцсон бол орон нутгаас 189 нь оролцжээ. Түүнчлэн 10-12 дугаар ангийн сурагчид хамгийн их оролцсон аж. 

Сонирхуулахад, энэ жил манай улсад 28,567 сурагч арванхоёрдугаар ангиа төгсөнө. 

Олимпиадын талаарх мэдээллийг инфографикаар хүргэж байна.

Олимпиадад оролцогчдыг хүйсээр харвал

 Нийт оролцогчдыг аймаг, нийслэлээр харвал 

Олимпиадад нийслэл, орон нутгаас оролцсон байдал

Шилдэг 90-т шалгарсан байдал 

Хэддүгээр анги хэрхэн оролцсон байдал /Нийт оролцогчид/

 

Хэддүгээр анги хэрхэн оролцсон байдал /Шилдэг 90/