Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ховд, Баян-Өлгий аймгаар дайран БНХАУ-ын Шинжаань бүс нутаг, ОХУ-ын Сибирийн бүстэй холбох зам, гүүрийн ажлыг эхлүүлжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: ЗТХЯ

Баян-Өлгий аймгийн төвийг тойрон гарах 18.8 километр зам, гүүрийн барилгын ажлын нээлт боллоо.

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй Өлгий сумыг тойрон өнгөрөх 18.8 км авто замын ажлыг гурван багц гэрээгээр гүйцэтгэх аж.

Зам, тээврийн хөгжлийн яам, гүйцэтгэгч “Эйч Кэ Би Интернейшнл Холдинг” ХХК, “Хотгор Зам” ХХК-тай 2020 оны гуравдугаар сард гэрээ байгуулсан байна.

Гэрээ ёсоор:

  • Багц-1: 6.76 км авто зам,
  • Багц-2: 201.08 у/м төмөрбетон гүүр, 260 м зам,
  • Багц-3: 11.8 км авто замыг барьж 2020 онд дуусгахаар төлөвлөжээ.
 
Гэрэл зургийн эх сурвалж: ЗТХЯ

Монгол Улсын баруун бүсийн босоо тэнхлэгийн гол авто зам нь БНХАУ-тай хил залгаа Ярантын хилийн боомтоос ОХУ-тай хил залгаа Улаанбайшинтын боомт хүртэл 745.8 км урттай.

Баян-Өлгий аймгийн төв Өлгий сумыг тойрон гарах энэхүү авто зам нь Ховд, Баян-Өлгий аймгаар дайран БНХАУ-ын Шинжаань бүс нутаг, ОХУ-ын Сибирийн бүстэй холбох Азийн авто замын АН-4, CAREC-ийн корридор 4 “а” чиглэлийн нэг хэсэг гэдгээрээ чухал ач холбогдолтой юм.

Тус 18.8 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын нээлтийн ажиллагаанд Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, УИХ-ын гишүүн Г.Солтан, Зам, тээврийн хөгжлийн Дэд сайд Л.Халтар, Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан зэрэг албаны хүмүүс, орон нутгийн иргэд оролцжээ.

 

Эх сурвалж: ЗТХЯ