Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ

А.Намуун, iKon.mn
2020 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл /МСНЭ/-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өнгөрсөн сарын 30-нд өгчээ.

Тус эвлэлийн Удирдах зөвлөлийн хурал болж, түүнийг хүсэлтийг хүлээн авч ажлаас нь чөлөөлсөн байна.

Түүний оронд түр орлон гүйцэтгэгчээр МСНЭ-ийн УЗ-ийн гишүүн, Хууль, мэргэжлийн ёс зүй хариуцсан Дэд ерөнхийлөгч З.Боргилмааг томилжээ.

Хорио цээрийн дэглэм цуцлагдсан үед дүрмийн дагуу ээлжит бус Их хурлыг зарлан хуралдуулахаар тогтсон тухай МСНЭ-ээс мэдээллээ.