Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Хөвд нуур байгуулах, мод суулгах сонирхолтой ААН, иргэдэд 1,884 га газар бэлдсэн"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Хотын Захирагч С.Амарсайхан өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хот нийтийн аж ахуйн тохижилт үйлчилгээг сайжруулах, модны суулгац үрсэлгээ, судалгааны төвийг байгуулсан талаар дуулгав.

Тэрбээр хэлэхдээ "Бид нийслэлийн хэмжээнд шинэ төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хот нийтийн аж ахуйн тохижилт үйлчилгээг сайжруулах, модны суулгац үрсэлгээ, судалгааны төвийг байгуулсан.

Тус судалгааны төвийн нээлтийг өнгөрсөн Ням гарагт хийж, нийт 40 мянган мод суулгацыг суулгасан.

Улаанбаатар хот байгаль орчны асуудлыг шийдэж, усны нөөцийг хамгаалах, үрсэлгээ суулгацтай холбоотой сургалт зөвлөгөө явуулах албан ёсны судалгааны төвтэй болж байна.

Ингэхдээ нэг жилийн настай биш, байнгын үржиж хөгжиж байдаг олон наст мод, суулгацаар бид энэ судалгааны төвийн үйл ажиллагааг өргөжүүлэн ажиллана" гэв.

Үргэлжлүүлэн "Улаанбаатар хотод оюутан залуус хонхны баяраа хийдэг. Ингэхдээ илүү үр бүтээлтэй, ажил хэрэгчээр баяраа тэмдэглэдэг байхын тулд оюутнууд төгсөлтийн баяраараа очиж, мод үрсэлгээ суулгадаг зориулалтын талбай гаргаж өгч байгаа.

Тодруулбал, есөн дүүргийн боловсролын газарт мод, суулгац тарих, танхимаас гадуур экологийн сургалтыг явуулдаг байх боломжийг олгож байгаа бөгөөд Гачууртын өөд өгсөөд Минж нутагшуулах төвийн ойролцоо болон Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрханы чиглэлд гаргаж өгч байгаа.

Түүнчлэн Улаанбаатар хотын саарал ус, шар усыг ашиглах замаар бид хөвд нуур байгуулах ажлыг эрчимтэй эхлүүлж байна.

Энэ хүрээнд 1,884 га газрыг хүсэлт гаргасан, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах сонирхолтой иргэн, ААН-үүдэд ямар нэг хүндрэлгүйгээр газрыг нь олгоно.

Ингэснээр 1,884 га газарт иргэд төрөл бүрийн ургамал, модыг суулгаж, тарих боломж бүрдэж байна" гэсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/Officialnews.UB/videos/1317463051787734/?v=1317463051787734