Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайд асан С.Баяр нарын 7 хүний гэм буруугийн шүүх хурлыг энэ сарын 25-нд товлолоо

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн прокурорын газраас С.Баяр нарын 7 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан болж, яллагдагч нарын гэм буруугийн шүүх хурлыг 2020 оны тавдугаар сарын 25-ны 09:00 цагт хийхээр товлолоо.

Тэднийг Оюутолгой төслийн гэрээ байгуулахад оролцсон гэх хэрэгт холбогдуулаад байгаа билээ.

 

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар