Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19 халдварын эсрэг эм болон вакцин

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг
drugtargetreview

COVID-19 халдварын эсрэг эм, вакцинтай холбоотой мэдээллийг ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа өглөө.

Эм

АНУ-д Харшил халдварт өвчний үндэсний хүрээлэнгийн захирал хэвлэлд шинэ мэдээлэл өгсөн байна. Тус улсын Gilead Sciences компанийн анх Эбола вирусийн эсрэг бүтээсэн “Remdesivir" эмийг COVID-19 халдвартай хүмүүст эрт өгсөн тохиолдолд эдгэрэх хугацааг дунджаар 31 хувиар богиносгож байгаа үр дүн гарсан талаар танилцуулжээ.

АНУ болон Европын зарим улсыг хамруулсан тус эмнэл зүйн судалгаанд нийт 1,000 гаруй хөнгөн өвчтөн хамрагдсан байна. 

Өөр бусад эмчилгээ хийлгэж байсан хөнгөн өвчтнүүд 15 хоног болж эдгэрч байсан бол “Remdesivir эмийг хэрэглэсэн тохиолдолд 11 хоногт вирусийг дарангуйлж, эдгэрэх хугацааг 4 хоногоор богиносгож чадсан гэж мэдээлсэн байна.

Тэрбээр уг эмийг 100 хувийн амжилттай биш ч цаашид энэ чиглэлийн эмчилгээнд үндэс суурийг тавьж чадлаа гэж үзэж байгаа ба уг эмийг хүнд явцтай өвчтөнүүдэд турших зэргээр улам судалж, сайжруулж, хөгжүүлэх боломжтой гэж мэдэгджээ.

Одоогийн байдлаар “Remdesivir эмийг дэлхийн ямар ч улс оронд COVID-19 халдварын эсрэг өвөрмөц эмчилгээ гэж хүлээн зөвшөөрч эмчилгээнд хэрэглээгүй байгаа гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.

Вакцин

Вакцины хувьд нийт 100 гаруй төсөл хэрэгжиж байгаа. Тэдгээрээс хамгийн идэвхтэй судалгаа, хөгжүүлэлтийг явуулж буй 70 гаруй вакцины төсөл байгаа. Үүнээс таван төсөл хамгийн ажилттай ахиц дэвшилтэй явагдаж байна.

Өмнө нь мэдээлж байсан ХБНГУ-ын BioNTech компани АНУ-ын Fraser компанитай хамтран бүтээж байгаа вакцин 4 дүгээр сарын 23-нд анхны туршилтаа эхлүүлж 12 хүн дээр туршилт хийсэн бол туршилтын дараагийн шатанд ороход бэлэн болсон тухайгаа мэдээлжээ. Дараагийн шатанд 18-55 насны 200 хүнд вакциныг хийх болсон бөгөөд эмнэл зүйн туршилтыг АНУ-д хийх зөвшөөрлийг авахаар ажиллаж байгаа аж.

Таван компанийн вакцин амжилттай байна

АНУ-ын

  1. INOVIO
  2. Moderna

БНХАУ-ын

  1. CanSino Bio Pharmaceutical

Их Британийн

  1. Оксфордын их сургуулийн баг

ХБНГУ-ын

  1. BioNTech компани

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/235220554249272/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.