Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: Дөрөвдүгээр сарын эхээр гадаадад халдвар аваад байсан манай улсын 14 иргэн эдгэрсэн

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын дараа ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү болон ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл нар сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Транзит нислэгээр өнөөдөр ирэх иргэд шинжилгээнд хамрагдсан болов уу?

Д.Нарангэрэл: -Гаднаас ирж байгаа бүх хүнийг шинжилгээнд хамрагдсан байх ёстой гэсэн шаардлагыг Эрүүл мэндийн яамнаас тавьж байгаа.

Гэхдээ Европын зарим улсаас транзит нислэгээр ирж байгаа хүмүүсийн хувьд шинжилгээ хийлгэх боломжгүй байгаа гэсэн мэдээллийг бидэнд өсөн.

Тиймээс бид тодорхой хэмжээнд бэлтгэлээ хангасан байна.

-Одоо хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн биеийн байдал ямар байгаа бол?

Д.Нямхүү: - Өвчтөнүүдийн биеийн байдал хэвэндээ байгаа бөгөөд хэдэн хүн хатгаатай байна.

Мөн хэдэн өдөр дараалан халуурсан болоод гүйлгэж суулгаж байгаа ч өвчтөн бий. Өвчний шинж тэмдгүүд заримд нь их тод илэрч байгаа.

Тийм учраас бид эмчилгээ, сувилгаандаа онцгой анхаарч, давтан шинжилгээ хийж, үйлчилж байна.

-Одоо ирэх хүмүүсээс сэжигтэй гэж үзсэн тохиолдлуудаа хаана тусгаарлах вэ?

Д.Нарангэрэл: -Өвчтөнүүдийн хувьд эхний үед шинж тэмдэг бүдэг байсан ч сүүлдээ хатгаа авах, хүндрэх тохиолдол элбэг байна.

Тиймээс ч бид тусгай үүргийн онгоцоор ирэх 700 гаруй хүнээс сэжигтэй, ямар нэг шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг ХӨСҮТ-д авбал ор, зохион байгуулалтад нэлээд хүндрэл учрахаар байна.

-Гадаадад халдвар авсан монгол иргэдийн биеийн байдлыг тодруулж хэлж өгөөч?

Д.Нарангэрэл: -Гадаадад байгаа монгол иргэд 119 болон ЭМЯ бусад дугаар руу өөрсдөө залгаж, байнгын зөвлөгөө авч байгаа.

Мөн дөрөвдүгээр сарын эхээр гадаадад халдвар авсан манай улсын 14 иргэн бүгд эдгэрч, хэвийн амьдралдаа эргэн орсон.

Харин сүүлд халдвар авсан манай улсын таван иргэний хувьд, шинж тэмдэг хөнгөн, балархай байгаа учраас гэртээ тусгаарлагдан тухайн улсын эмчээс утсаар зөвлөгөө авах болоод ЭМЯ-ныхаа утсаар холбогдож зөвлөмж авах байдлаар эмчилгээ, үйлчилгээ авч байгаа.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/235220554249272/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.