Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Дэлхий дахинд COVID-19 халдварын улмаас 13 сая хүүхэд вакцины хомсдолд ороод байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: /2020.04.30/

https://www.facebook.com/iKonNews/videos/235220554249272/

Өнөөдрийн байдлаар COVID-19 халдвар дэлхийн 213 улс, бүс нутагт бүртгэгдэж, нийт 3.2 сая хүн өвчлөөд байна.

Мөн өвчний улмаас 227 мянган хүн нас барсан бол нэг сая хүн эдгэрчээ. Одоогоор уг өвчний улмаас 1.9 сая хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа юм.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Манай улсад COVID-19 халдварын зөөвөрлөгдөн орж ирсэн 38 тохиолдол бүртгэгдсэнээс одоогоор 10 хүн эдгэрээд байна.

Нэгдүгээр сарын 9-нөөс хойш бид улсын хэмжээнд 302 сэжигтэй тохиолдол бүртгэж, нийт 5,312 хүнийг ажиглалт авч тусгаарлаан хянажээ.

Өчиггдөр тусгаарлалтаас нийт 284 хүн гарч, өнөөдрийн байдлаар нийт 486 хүн ажиглалтад байгаа юм.

Сүүүлийн 24 цагийн дотор 119 зөвлөгөө өгөх утсанд 184 дуудлага ирсэн бөгөөд тус утсанд Япон, Швед улсаас манай улсын гурван иргэн холбогдож зөвлөгөө авахын зэрэгцээ Япон улсад халдвараас сэргийлэхээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлжээ.

Мөн иргэдээс хүүхдэдээ амны хаалт зүүлгэхгүй олон нийтийн газраар дагуулан явж байгаа болон хүүхдүүд нэг савнаас ус, ундаа дамжуулан ууж байна гэсэн мэдээлсэн өгсөн байна.

Урин дулаан цаг ирж хүүхдээ гадаа тоглуулж байгааг ойлгож байгаа ч амны хаалтыг нь тогтмол зүүлгэх ёстой.

Мөн нэг саваар дамжуулан ус, ундаа ууж болохгүй. Энэ нь халдвар дамжуулах эрсдэл болно. 

ДЭМБ-аас болон ЭМЯ-наас өгч буй зөвлөмжийг уг өвчний эсрэг үр дүнтэй вакцин гартал хэрэгжүүлж, өөрийгөө эрсдлээс хамгаалахыг анхааруулж байна" гэв.

Мөн тэрбээр "Дэлхийн дархлаажуулалтын долоо хоног тохиож байна. Гэвч COVID-19 халдварын улмаас дэлхийн дахинд 13 сая хүүхэд улаан бурхан, халдварт саа зэрэг өвчний вакциныг авч чадахгүй, вакцины хомстолд ороод байна.

Тиймээс эдгээр өвчин дахин дэгдэх аюултай, тэр тусмаа улаан бурхан өвчин дэлхийн олон оронд дэгдэлт хэлбэрээр гараад буйг ДЭМБ-ын ерөнхий захирал хэлсэн байна.

Энэ ташрамд өөрийн улсын иргэддээ хандаж хэлэхэд, хүүхдээ товлолт вакцинжуулалтад заавал хамруулахыг зөвлөж байна” гэдгийг нэмж хэлэв.

"97 судалгааны дүнгээс харахад гэр бүлийн дундах халдварын тархалт өндөр байна"

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа “Сүүлийн 24 цагт хүн амын дунд тархалт өндөр байгаа улс, орнуудад өвчлөл, нас баралт багасах хандлага ажиглагдаж байна. Өвчлөл одоогоор Их Британи, Франц, АНУ-д хоёр хувиар нэмэгджээ.

ДЭМБ-аас олон улсын эрүүл мэндийн дүрмийн онцгой байдлын зөвлөл өнөөдөр дахин хуралдаж, нөхцөл байдлыг үнэлэх юм. Энэ хороонд дэлхийн хэмжээний 15 хараат бус шинжээч, эрдэмтдээс бүрдсэн байдаг.

Өнгөрсөн хугацаанд COVID-19 халдварын тархалтын 97 судалгааны дүнгээс харахад гэр бүлийн дундах тархалт бусад тархалтаас өндөр байна.

Гэр бүлийн гишүүд дотроо эхнэр, нөхөр хоёрт хамгийн өндөр буюу 27 хувьтай байгаа бол хүүхдүүдэд 4 хувьтай байжээ. Мөн ажлын байран дахь тархалт дэгдэлтийн эхэн үедээ өндөр буюу 40 хувь хүртэл байсан байна.

Түүнчлэн COVID-19 халдварын дараа нөхөн сэргээх тусламжийн чухлыг ДЭМБ-аас онцолж байна" гэсэн мэдээлэл өглөө.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.