Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

БОАЖЯ-ны харьяа газрууд Арцатын амны түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна

ikon.mn
2020 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Арцатын аманд ААН-ийн буруутай үйл ажиллагааны улмаас гарсан түймэр бүрэн унтраагүй байна.

Түймэр асаж эхэлсэн үеэс БОАЖЯ болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хамт олон НОБГ-тай хамтран газар дээр нь ажилласан.

Сайн дурын залуус нэгдэж, түймрийг газар авхуулахгүй цурманд оруулж чадсан ч түймэр уугисаар байгаа учир түймрийг бүрэн унтраахаар ажиллаж буй байгаль хамгаалагчид, гал сөнөөгчдөд хүч нэмж БОАЖЯ-ны харьяа ЦУОШГ, Туул голын сав газрын хамгаалалтын захиргаа, Ой судалгаа хөгжлийн төв, “Монгол ус” ТӨҮГ, Хан Хэнтийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 6 машин, 30 гаруй хүн Арцтын аманд ажиллаж байна гэж БОАЖЯ-наас мэдээллээ.