Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Швед, Ирланд, АНУ, БНСУ-аас дөрвөн иргэн утасдаж, COVID-19-ийн шинжилгээ нь эерэг гарсан гээд зөвлөгөө авсан"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаар ээлжит мэдээллээ хийж байна. 

"Коронавирус нь өнөөдрийн байдлаар дэлхийн 213 оронд бүртгэгдсэн. Нийт 2.8 сая хүн өвчилж, 187 мянган хүн нас барж, 790 гаруй мянган хүн эдгэрээд байна. 

ОХУ-д өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Москва хотод хүмүүс гэрийн хатуу дэглэмд ороод гурван долоо хонож буй. Уг дэглэмийг тавдугаар сард ч үргэлжлүүлэх ёстой гэдгээ улсынхаа Шуурхай штабад мэдээлжээ. Мөн анагаах ухааны судалгааны байгууллагууд өөрийн орны эмийг үйлдвэрлэж хүн дээр туршсан. Энэ эм нь үр дүнтэй байсан учраас ирэх долоо хоногоос худалдаанд гаргана гэдгээ ОХУ-ын эрүүл мэндийн сайд мэдээлсэн.

Манай улсын хэмжээнд өнөөдөр 744 хүн ажиглалтад байгаа ба эмнэлгийн үйлчилгээ хэвийн явагдаж байна. 119 дугаарын утсаар өнгөрсөн 24 цагийн хугацаанд ирсэн дуудлага нь амралтын газруудад бөөгнөрөл үүсэж байна гэсэн тул амралтын газар хүмүүс олноороо бөөгнөрөхгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас сануулж байна.

Мөн Швед, Ирланд, АНУ, БНСУ-аас дөрвөн иргэн утасдаж коронавирусийн шинжилгээ нь эерэг гарсан. Гэхдээ биеийн байдал нь хөнгөн байгаа учраас гэрийн тусгаарлалтад байгаа гээд эмчилгээ, хоол ундны дэглэмийн талаар зөвлөгөө авсан" хэмээн ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэллээ. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/1057058914668773/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.