Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

"УБ хот болон Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн орох, гарах хөдөлгөөнийг маргааш 06:00 цагаас нээнэ"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

16:57 2020/04/24

ШУУД ҮЗЭХ: /2020.04.24/

https://www.facebook.com/iKonNews/videos/3064067190311660/

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан "2020 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр COVID-19 халдвар илэрсэн тохиолдол дээр бүх төрлийн судалгааг хийгээд, УОК-ийн шийдвэрээр Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн орох, гарах хөдөлгөөнийг хаасан.

Өнөөдөр Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Онцгой комисс болон УОК-ын шуурхай штаб хуралдаад ЭМЯ, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн байгууллагын хамтарсан судалгаа, шинжилгээний ажлууд хэвийн явагдаад дууссан тул маргааш замын хөдөлгөөнийг нээх боломжтой гэж үзлээ.

Тиймээс Дархан-Уул, Сэлэнгэ аймаг болон Улаанбаатар хотын орох, гарах хөдөлгөөн маргааш буюу дөрөвдүгээр сарын 25-ны өглөө яг 06:00 цагаас нээгдэнэ.

Гэнэт зам хааж, ажилд саад учрууллаа гэсэн иргэдийн гомдол нэлээд байна. Цар тахлын аюул нь өөрөө гэнэт гарч ирдэг зүйл.

Монгол Улс дотроосоо халдвар гаргахгүй байх тал дээр хичээж, арга хэмжээ авч байна. Дотроосоо халдвар гараагүй ийм улс, орон цөөн байгаа.

Гэхдээ тайвширч болохгүйг дахин сануулья. Иргэн бүр хорио цээрийн дэглэмийг чанд мөрдөх шаардлагатай.

Зам хаах шийдвэрийг хүлээн авч цагдаагийн байгууллагын шаардлагыг биелүүлсэн иргэддээ талархаж байна" гэв.

15:58 2020/04/24

Улаанбаатар хот руу орох, гарах хөдөлгөөнийг маргааш нээнэ

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү "Маргааш өглөө 06:00 цагт Улаанбаатар хот руу орох, гарах хөдөлгөөнийг нээнэ" гэсэн товч мэдээлэл өглөө.

Улаанбаатар хот болон Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн замыг түр хугацаанд хаасан үеийн нөхцөл байдал маргааш 06:00 цагаас зам нээх асуудлаар одоо 17:00 цагт мэдээлэл өгөх гэж байна.

Энэ талаарх мэдээллийг шууд дамжуулан хүргэх болно.

Улсын онцгой комиссын шийдвэрээр дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 21:00 цагаас эхлэн дөрөвдүгээр сарын 25-ны 06:00 цагт хүртэл Улаанбаатар, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн орох, гарах хөдөлгөөнийг бүрэн зогсоосон билээ.