Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Намар томуугийн улиралтай зэрэгцэн коронавирусийн халдвар дахин дэгдэж болзошгүйг анхааруулжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн зарим улс орнууд дахь коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцууллаа.

Сингапур

Сингапурт Пүрэв гарагт коронавирусийн 1,037 шинэ тохиолдол нэмж бүртгэгджээ. Шинэ тохиолдлуудын 21 нь тус улсын иргэн болон тус улсад байнга оршин суугч, үлдсэн тохиодлууд нь гадаадын цагаач ажилчид байсан байна.

Тус улсын халдварын тоо 11,000 гаруйд хүрчээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Сингапурын Засгийн газраас хөл хориог 6 дугаар сарын 1-н хүртэл сунгасан. Халдварын тохиолдол илэрсэн илрээгүйгээс үл хамааран гадаадын цагаачдыг дотуур байрнаасаа гарахгүй байх хориог тогтоожээ.

Сингапур улс халдварын тархалтын хумих талаар бусад улс орнуудад жижшиг болохуй гэж дүгнэгдэж байсан ч халдварын тохиолдол нэмэгдэж байгааг анхаарах хэрэгтэй.

Япон

Японд өчигдөр 430 шинэ тохиолдол, 29 нас баралт бүртгэгджээ. Нийт халдварын тоо 12,000 гаруй болсон байна. Японд бүртгэгдсэн эмнэлгийн бус зарим нас баралтын тохиолдлуудад шалтгааныг тогтоох шинжилгээ хийхэд хүн амын дунд шинж тэмдэггүй халдвар тээгчид байж болзошгүй гэсэн дүгнэлтэд хүргэж байна гэж мэдээлсэн байна.

Япон улсын Нагасаки боомтод байгаа Италийн Коста Атлантика хөлөг онгоцны ажилчдаас 48 тохиолдол батлагджээ. Уг хөлөг онгоц засвар үйлчилгээ хийлгэхээр тус боомтод зогссон бөгөөд зорчигчгүй, 600 гаруй ажилтантай хөлөг онгоц юм байна.

БНСУ

БНСУ-д өчигдөр 8 шинэ тохиолдол бүртгэгджээ. Тус улсын Өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс өгсөн мэдээллээр нийт 589,000 гаруй шинжилгээ хийгдсэний 10,700 гаруй буюу нийт шинжилгээний 1.8 хувьд нь халдвар батлагдсан гэж үзжээ. Нас баралтын хувь дунджаар 2.2%-тай байгаа ч насны бүлгээр нь харвал 80-аас дээш насныханд нас баралтын хувь 23.5, 50-аас дээш насныханд 10.03 хувь, 60-аас дээш насныханд 2.6 хувьтай байна. 

Мөн тус улсын Өвчний хяналт сэргийлэлтийн төвийн мэдээлснээр намрын улиралд томуугийн улиралтай зэрэгцэн коронавирусийн халдвар дахин дэгдэж болзошгүйг анхааруулжээ. Тиймээс тамхи татдаг, илүүдэл жинтэй хүмүүс эрсдэлт бүлэгт хамаарах тул амьдралын хэв маягаа өөрчлөх шаардлагатайг анхааруулж, зөвлөсөн байна.

БНСУ-д энэ оны 7 дугаар сараас эхлэн тус улсад эдгэрсэн хүмүүсээс цусны сийвэнг авч эмчилгээнд хэрэглэж үзэх эмнэл зүйн туршилт эхлүүлэх төлөвлөгөөтэй байгааг мэдээлжээ.

https://www.facebook.com/iKonNews/videos/3725929500810525/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.